Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 31-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсэг, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна.
Хур тунадас 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.