Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын засгийн газар есдүгээр сард нуран унах эрсдэлд орлоо

Францын Ерөнхий сайд Франсуа Байру есдүгээр сард засгийн газар итгэл үзүүлэх санал хураалт явуулахаа зарласан юм. Өмнө нь хэд хэдэн удаа итгэл үзүүлэх санал хураалт явагдаж, Байругийн засгийн газар давж гарч байсан. Тэгвэл энэ удаад түүний засгийн газар нурах унах магадлал илүү өндөр болоод байгаа юм.

Түүний засгийн газарт итгэл үзүүлж ирсэн Ногоон, Социалист, Үндэсний хөдөлгөөн намууд Байруг ямар учраас дэмжихээ олж харахгүй байна хэмээн мэдэгдсэн. Итгэл үзүүлэх саналд ялж чадахгүй бол түүний засгийн газар нуран унана. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулагчдыг айдаст автуулсан байна. Францын шилдэг хувьцаанууд бүхий CAC-40 индекс даваа гарагт /2025.08.25/ 1.6 хувиар унасан байна.

Засгийн газар нуран унавал Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ ерөнхий сайд нэн даруй томилж болно. Мөн шинэ засгийн газар байгуултал түр үүрэг гүйцэтгэхийг Байругаас хүсэж, эсвэл парламентын ээлжит бус сонгууль зарлах боломжтой юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүчирхэг улс төрийн албаны төсөвөө танаж байхад манайх ор нэрийн төдий хэмнэлт хийж байна

Бодит байдал
Бодит байдал

Орчуулга гэж авах юмгүй,нуран уналаа гэж бараг сүйрч байгаа юм бичжээ.Гэтэл энэ нь нэг засгийн газар нөгөөгөөр солигдож буй байдаг л үйл явдал

Холбоотой мэдээ

Back to top button