ОХУ 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 2.5 хувиас 1.5 болгож бууруулав

ОХУ энэ жил ДНБ нь 2.5 хувиар өснө гэж таамаглаж байсан. Тэгвэл эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 2.5 хувиас 1.5. хувь болгож буруулж байгаа гэдгийг ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов лхагва гарагт /2025.08.27/ Ерөнхийлөгч Владимир Путинд хэлжээ. Тус улсын бодлогын хүү өндөр байгаа учир компаниуд зээл авах нь буурсан байгаа билээ.
Барууны орнууд хориг арга хэмжээ тавьсан ч ОХУ-ын дайны эдийн засаг 2023 онд 4.1 хувь, 2024 онд 4.3 хувиар өссөн. Энэ нь Их долоон орнуудын эдийн засгийн өсөлтөөс хамаагүй өндөр үзүүлэлт юм. Гэхдээ ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил огцом удааширч байна. Тус улсын Эдийн засгийн сайд Максим Решетников өнгөрсөн зургаадугаар сард анхааруулга гаргахдаа мөнгөний бодлогоо өөрчлөхгүй бол ОХУ эдийн засгийн хямралд орохын ирмэг дээр байна гэсэн юм.
Украины дайн эхэлснээр ОХУ батлан хамгаалахын төсвөө Хүйтэн дайны үеэс хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүргэсэн. Үүний улмаас инфляц нэмэгдсэн тул Оросын Төв банк өнгөрсөн жилийн аравдугаар сард бодлогын хүүгээ 21 хувь болгож нэмсэн юм. Төв банк зургаадугаар сард бодлогын хүүг 20 хувь, долоодугаар сард 18 хувь болгон бууруулсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.