Маргаашаас зарим нутгаар нойтон цас орж сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Энэ сарын 03-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Хур тунадас: 03-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: 03, 06-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 03-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах боловч 04-нд нутгийн баруун хагаст, 05, 06-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 хэм, өдөртөө +17...+22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 хэм, өдөртөө +22...+27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0…+5 хэм, өдөртөө +11...+16 хэм дулаан байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.