Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын талд байлдсан 2 мянган хойд солонгос цэргийг амь үрэгдсэн гэж тооцоолжээ

БНСУ-ын тагнуулын агентлаг ОХУ-ын талд байлдсан Хойд Солонгосын 2 мянган цэргийг амь үрэгдсэн гэж тооцоолж байгаа аж. Тус улсын Үндэсний тагнуулын алба (NIS) парламентын тагнуулын хороонд хаалттай байдлаар мэдээлэл өгөх үед энэ тооцооллыг дурдсан талаар хууль тогтоогч Пак Сун Вон болон И Сон Квэн нар хэлжээ.

“NIS” нэмж мэдэгдэл хийхдээ Украины дайнд туслахын тулд Пхеньян нэмж 6 мянган цэрэг илгээхээр төлөвлөж байгаа гэсэн байна. Хэрвээ нэмж илгээвэл БНАСАУ нийтдээ гурван удаа цэрэг илгээсэн болох юм. Цэргээс гадна, Хойд Солонгос мянга гаруй байлдааны инженер ОХУ руу илгээсэн хэмээн “NIS” мэдэгдсэн аж.

Одоо байгаа Хойд Солонгосын цэргүүд фронтын ард, нөөц хүчин хэлбэрээр байршиж байна гэж тус агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Хойд Солонгос ОХУ руу 13 мянга орчим цэрэг, зэр зэвсэг илгээсэн юм.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button