Нийгмийн

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнуудад “Мөнгөний бодлого” сэдвээр 2025.09.03-ны өдөр лекц уншлаа. Лекцэд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2-3 дугаар дамжааны 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдав. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, түүнд мөнгөний бодлогын үзүүлэх нөлөөлөл, онцлог байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан заалтууд, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.  

Монголбанкнаас жил бүрийн 9-10 дугаар сард УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаарх иргэд, олон нийт, оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудад лекц ордог уламжлалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МНЛ улс маань ингэж дампуурсанд үнэхээр их харамсаж б.на. Луйварчдаа өөд нь татах арчаагүй аргуудаасаа с�##�аач. Улсын банкийг дампууруулсан хүнээ з�##�уу үедээ "бахархах" хүн болгож жүжиг тоглох ч гэж дээ. ТЭНЭГ.

Холбоотой мэдээ

Back to top button