Тэгш, сондгой: Хоёр хоногийн нэгд нь машинаа унаж болохгүй юм бол төлөх татвараа ч багасгая

Түгжрэл нийслэлийн толгойн өвчин болсоор удаж байна. Бид жилийн жилд, намрын намарт л шийдэж чадахгүй байсан хэвээр. Энэ намар хичээл эхлэхтэй зэрэгцэн тэгш, сондгойгоор ялган зорчуулах арга хэмжээ авч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар долоо хоногийн хугацаанд 2542 хүнийг хамруулсан санал асуулга явуулахад гурван долоо хоногийн турш тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг 63 хувь нь дэмжсэн.
Гэвч хязгаарлалт шийдэл биш. Учир нь, он гараад буюу 2025.01.01-нээс эхлээд өндөр татвар төлж эхэлсэн. Автомашины албан татвар гурав, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдсэн.
Автомашины албан татвар:
- “Приус” 36,000-аас 108,000₮,
- “Лексус 570” 188,100-аас 564,300₮,
- “Портер” 30,000-аас 75,000₮,
- “Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400₮
Авто зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20,000-аас 100,000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30,000-аас 150,000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50,000-аас 250,000₮.
Ингэж "Татварыг нэмснээр түгжрэл буурах нөлөөтэй" гэж албаныхан тайлбарлаж байлаа. Гэхдээ тэгээгүй. Машин хашаандаа, байрныхаа гадаа эсвэл граждаа нам зогсоох гэж аваагүй тул яаж ийгээд төлчхөж байгаа хэрэг. Татвар нэмээд нэмэргүй байсан тул өнөөдрийн тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хязгаарлалтыг есдүгээр сарын 16-ны хүртэл хэрэгжүүлж байгаад үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх магадлалтай.
Хоёр, гурав, дөрвөн машинтай айл хязгаарлалтыг ажрахгүй байна. Ээлжилж унаад л явчхаж байгаа юм. Харин ганц машинтай айлуудын амьдрал хоёр өдрийн нэгд нь тэг зогсолт хийж байна. Тэгэхээр хязгаарлалт бол шийдэл биш. Хүний өмчтэй байх, түүнийгээ хэрэглэх, эс хэрэглэх эрхэд төр бүдүүлгээр халдаж буй хэлбэр болчхож буй. Хязгаарлалтад орж, машинаа ашиглаж чадахгүй зогсоож буй иргэд өндөр татвар төлсөн асуудал босож ирэхээр байна. Буцаагаад бууруулах асуудлыг хөндөх нь зүй ёсны хэрэг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ зөвхөн машины татвар хаданд гарсан гэж бодож бна уу бас бус өчнөөн татвараар иргэдээ боймолж бна
Татвар төлмөаргүй байгаа бол зарчихаач
Хөдөөний хүмүүсийг хөдөөд нь явуулмаар юм. Хотыг , улсын нийслэлийг гутааж бнаа. Яана даа. Юм яриад ойлгохгүй хэрүүлч , өмхий хиртэй ёооё бэрх л бн даа хот маань
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
2026 он гараад ...явснаар нь төлдөг системд шилсэн нь шударга. AI camer-уудын бүртгэлээр дараа төлбөрт хэлбэрт!!!
Дандаа ингэж илий б�##�ай юм хуцаж байхын
Иаг тийм шүү! Өдөр �##�гасаж хөдөлгөөнд оролцчихоод сарын замын татварыг бүрэн төлөх нь зохисгүй!!!
засс хуцацгаа хаагуур нь явах гээд байгаа юм дуугай татвараа төл замаа сайжруулах хэрэгтэй ёстой хүнээсээ их машин пиг чихиж байна
хөдөө рүүгээ яваад өгөөч
Чи яваач
15 xyrtel xed xonog zoxitsood yavj chadaxgyi bol mashin bitgii una. xudlaa uxaantai tsarailj busdiug yimyylex gej bgaa bol xol yavaxgyi. xarin ene medeeg bichsen setgyylchiig tsagdaa shalgaval sonin yum ix garax bx
Ямар ч тооцоо суд�##�гаагүй хийсэн татварын нэмэгдлээ боль. Хотын зах газруудаар зам нь там болсон байхад зам ашигласны өндөр төлбөр авах нь иргэдийн эрх ашг йг ноцтой зөрчиж байна
Энэ төрийг яах вэ
Өвчтэй хүнээ эмнэлэгт аваад явж болохгүй одоо бүр цахимаар торгоод бдаг өөрсдөө 2 машинтай нээрээ үнэхээр босоцгооё ингэж амьдарна гэж юу бдаг юм бэ арай хэтэрлээ
Төлбөрөө багасгая. Шударга хэрэг шүү
Түгжирэх татвараа төлсөн юм чинь түгжирмээр бна л гэнэ шүү
Яваагүйөдөрийн мөнгөө авья
татвараа багасга…
Zaaa huts huts tatwaraa tulj chadahgui bol zar.Tegsh sondgoigoor yawahgui bol jinhene 0 zogsolt bolno
Машин тэрэг гүй явган явдаг иргэдийн эрхийг бас зөрчөөд эхэллээ шүү . Таван шарын фрезирийн явган хүний гарцыг хааж тэр хавьд байдаг олон айл , маш олон компаниудын ажилчдыг та нар хаагуураа яаж явах чинь хамаагүй ээ гээд хаяж бна ш дээ . УБ хот улам өргөжин тэлж байхад зөвхөн Төмөр замынханы эрх ашгийг нэгт тавьдаг нь яаж байгаа юм бэ . Ядаж Төмөр замынханаар гүүрэн гарц бариулах хэрэгтэй ш дээ
tatvaraa. buulga