Афганистанд 12 цагийн зайтай хоёр удаа хүчтэй газар хөдлөв

Талибан бүлэглэлийн удирддаг Афганистан улс энэ долоо хоногт хүчтэй газар хөдлөлтүүдэд нэрвэгдээд байна. Пүрэв гарагт /2025.09.04/ тус улсын Нангархар мужид 6.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тэгвэл үүнээс 12 цагийн дараа буюу баасан гарагт /2025.09.05/ 5.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт тус улсын зүүн өмнөд хэсэгт болсон гэж Германы Геошинжлэх ухааны судалгааны төв (GFZ) мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт /2025.08.31/ Афганистанд 6 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Хоёр дахь газар хөдлөлт мягмар гарагт /2025.09.02/ болж 5.5 магнитуд хүчтэй чичирхийлсэн юм. Эхний хоёр газар хөдлөлтийн улмаас 2,200 гаруй хүн амь үрэгдэж, 3,600 орчим хүн бэртсэн гэж Талибан бүлэг мэдэгдээд байна. Чичиргээний улмаас 6,700 орчим байшин нуржээ.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсэд амьдардаг хүмүүс хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, орогнох байр зэрэг зүйлс чухал хэрэгцээтэй байгаа гэдгийг НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж байна. ДЭМБ гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд 4 сая ам.долларын санхүүжилт босгохоор ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.