Оросын давс олборлогч томоохон компанийн захирлын толгойгүй цогцос олджээ

Оросын давс олборлолтын томоохон компанийн гүйцэтгэх захирал Алексей Синицыний толгойгүй цогцсыг Калининградын ойролцоох дүүргээс олжээ. Гурьевский дүүргийн хууль сахиулах байгууллагынхан түүний биеийг олсон талаараа олон нийтэд мэдээлсэн байна. Түүний биеийг гүүрний доороос хүзүүнд нь олс ороосон байдалтай болсон бөгөөд бүс нутгийн мөрдөн байцаах албаныхан хэргийн мөрдлөгийг эхлүүлжээ.
Тэрбээр Оросын томоохон бизнесмэнүүдийн нэг бөгөөд 2022 онд Калининградын “К-Поташ сервис” компанийн захиралаар томилогдсон юм. 2014 оноос тус компани орон нутагт давс олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд орон нутгийн оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байжээ. 2017 онд уг асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцож байсан удаатай. Үүний дараа олборлох үйлдвэрийн ажилчдын барилгыг тосгоноос гаргаж, нүүлгэн шилжүүлж байсан аж. 2022 оны 10-р сард тус мужийн шүүхээс гаргасан шийдвэрийн дараа компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд оржээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Риа Новости, ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.