Монгол улсын таван тамирчин боксын ДАШТ-ийн медалын төлөө тулалдана

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж байгаа Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын дөрвөн тамирчин шөвгийн наймд шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг Турк улсын тамирчин Айсе Кагириртэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгуулсан бол 51 кг жинд Б.Мөнгөнсаран Мексик улсын тамирчин Патино Есмиралдотой тулалдаж хажуугийн шүүгчдийн 4:1 саналаар ялалт байгуулж шөвгийн наймд шалгарчээ.
Мөн эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга БНСУ улсын тамирчинтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 4:1 саналаар ялалт байгуулсан бол 55 кг жинд Х.Билгүүнсайхан Азербайжан улсын тамирчин Нижат Хусейновтой тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгуулж шөвгийн наймд шалгарлаа. Тэрчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-эрдэнэ Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж шөвгийн наймд шалгараад байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн 54 кг жинд О.Есүгэн Тайваны тамирчинтай тулалдаж ялагдал хүлээсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг жинд Г.Лундаа Канадын тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Үндэсний шигшээ багийг О.Батхүү, Рубен Пинеро Санчез, Ж.Еркин нар ахалж Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удирдан оролцож байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.