Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ энэ жил анхны удаа бодлогын хүүгээ буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.09.17/ бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж 4.00-.4.25 хувь болгох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Ингэснээр АНУ энэ онд анхны удаа бодлогын хүүгээ бууруулав. Энэ оны сүүл гэхэд бодлогын хүүг хоёр удаа бууруул магадгүй гэдгийг Холбооны нөөцийн сан мэдэгдсэн байна.

Холбооны нээлттэй зах зээлийн хороо хоёр өдрийн турш хуралдсаны эцэст бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргажээ. Тус хороо мэдэгдэл хийхдээ “Ажлын байрны нэмэгдэл удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн ч бага хэвээр байна. Инфляц өссөн ч бага зэрэг өндөр хэвээр байна” гэсэн юм. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эрсдэлийн тэнцвэрт байдал инфляцаас хөдөлмөрийн зах зээлд шилжсэн хэмээжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп гаднын бараанд тавьсан өндөр гаалийн татвар оноосны улмаас барааны үнэ нэмэгдэж, инфляц өсөж эхэлсэн. Пауэлл мэдэгдэхдээ, АНУ-ын засгийн газрын бодлого өөрчлөгдөж, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна гэсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button