Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ байдлыг хурцатгасаар байвал Польш, Балтийн орнуудыг хамгаалахад тусална гэж Трамп хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.09.21/ мэдэгдэл хийхдээ ОХУ нөхцөл байдлыг хурцатгасаар байвал Польш болон Балтийн орнуудыг хамгаалахад тусална гэсэн байна. ОХУ-тай хиллэдэг НАТО-гийн холбоотнууддаа туслах эсэхийг Италийн “Ansa” агентлагийн сэтгүүлч түүнээс асуусан юм. Трамп үүнд хариулахдаа “Тийм ээ, би тусална” гэжээ.

Баасан гарагт /2025.09.19/ ОХУ-ын гурван сөнөөгч онгоц Эстонийн агаарын хил рүү нэвтэрч, 12 минутын турш ниссэн. Энэ сарын эхээр мөн ОХУ-ын 19 дрон Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн юм. Үүнтэй холбогдуулан Литва, Эстони, Чех зэрэг хэд хэдэн улс ОХУ-ын өдөөн хатгаж буй явдлын эсрэг НАТО илүү хатуу хариу арга хэмжээ авахыг уриалж буй. Хатуу арга хэмжээнд нь агаарын хилд нэвтэрсэн ОХУ-ын сөнөөгч онгоцнуудыг устгах гэх мэт зүйлс багтаж байгаа юм.

Чехийн Ерөнхийлөгч Петр Павел “Бид зохих хариу арга хэмжээ авах ёстой. Сүүлийн өдрүүдэд Польш, Эстонид болсон явдал мөн Украинд дөрвөн жилийн турш өрнөж буй дайн бидний санааг зовоож байна. Хэрэв бид эв нэгдэлтэй байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт тийм зүйл бидэнд тохиох болно” хэмээжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button