Гадаад мэдээДЭЛХИЙ

Коста Рикад радарууд унтарсны улмаас бүх онгоцнуудыг газардуулахад хүржээ

Лхагва гарагт /2025.09.24/ Коста Рикад цахилгаан эрчим хүч тасарсны улмаас радарууд унтарчээ. Үүний улмаас нислэгүүд тасалдаж, онгоцнуудыг газардуулсан байна. Радар унтарсан нь бүх агаарын хөдөлгөөнийг зогсоож, дотоод болон олон улсын нислэгүүдэд нөлөөлсөн гэж Иргэний нисэхийн газрын дэд захирал Луис Диего Саборио “Reuters” агентлагт хэлжээ.

Нийслэл Хуан Сантамариа, Даниел Обудер Куйрос хот дахь олон улсын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа тасалсан гэж Зам тээврийн яам мэдэгдсэн байна. Коста Рика бол Латин Америкийн бусад орнууд руу нисэж буй онгоцнууд дамжин өнгөрдөг төв юм. Таван цагийн турш үргэлжилсэн тасалдлын улмаас Хуан Сантамариа нисэх онгоцны буудалд дор хаяж 44 нислэг хойшилсон байна.

Одоо радарын үйл ажиллагаа сэргэсэн тул Даниел Обуер Куйрос болон Хуан Сантамариа буудлууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Зам тээврийн сайд Эфрайм Зеледон мэдэгдэл хийхдээ, цаашид үүнтэй төстэй эрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлнэ гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button