Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Деми Мур: Хүнд зүйлийг туулсныхаа дараа хүн илүү уужим сэтгэлтэй, илүү даруу болдог

Холливудын алдарт жүжигчин Деми Мур “The Talk” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.

Хатагтай Мур, сүүлийн хэдэн жилд та нам гүм байсан бол одоо урьд өмнөхөөсөө илүү завгүй, уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа юм шиг харагдаж байна. Жүжиглэх урлаг таны сонирхлыг дахин татсан уу?

Тийм ээ, яг тэгж хэлж болно. Хэсэг хугацаанд жүжиглэлт анхаарлаа голчлон хандуулж, эрч хүчээ төвлөрүүлэхээ зогсоосон байсан юм. Заримдаа бүр жүжигчний замнал минь дууссан ч юм шиг, би хийх ёстойгоо хийгээд дуусчихсан мэт бодогддог байлаа. Гэхдээ би өөрөө үүндээ бүрэн итгэлтэй биш байсан учраас үнэхээр энэ миний хийхийг хүсэж буй зүйл мөн үү гэдгийг мэдэхийн тулд эрч хүчээ буцаагаад зориулах хэрэгтэй болсон юм.

Би хүүхдүүд болон гэр бүлтэйгээ байхыг хүссэн тул удаан хугацааны турш тэдэнд л анхаарлаа хандуулсан. Харин одоо хүүхдүүд маань том болсон болохоор өөрийнхөөрөө сонголт хийх боломжтой боллоо. Энэ нь надад үнэхээр урам зориг өгч, уран бүтээлдээ шинээр эрч хүчтэй ороход түлхэц болсон.

Одоогийн байдлаар таны сонирхлыг хамгийн их татсан шинэ зүйл юу вэ?

Би ер нь тоглосон бүх дүрээсээ янз бүрийн хэлбэрээр хувь хүний өсөлт хөгжилд хэрэгтэй зүйлийг олж авдаг. Тухтай бүсээс гаргаж сорьдог дүрүүд бол яах аргагүй илүү ихийг сургадаг. Тийм дүр бүтээх үедээ өөрийгөө илүү хайрлаж, бусдыг хайрлах уужим сэтгэлтэй болж, бусдад туслах нэгэн боломж болж өгдөг гэж боддог.

Жишээ нь саяхан тоглосон “The Substance кино нь эмэгтэй хүний нас, гоо үзэсгэлэнгийн тухай асуудлыг хөндсөн. Энэ кино миний хувьд үнэхээр сорилт болж өгсөн. Би эмзэг байдлын гүн рүү орж, өөрийгөө илүү ойлгон, байгаагаараа өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн үнэ цэнийг ойлгосон.

Та энэ кинонд тоглохдоо эрх чөлөө мэдэрсэн гэж байсан. Гэхдээ заримдаа маш хүнд, эмзэг, бүр дарамттай үе ч байсан болов уу?

Тийм ээ, энэ эмэгтэй дүрийн цөхрөлийн гүн рүү орж, аливаа юмс алга болсны дараа л бид үнэ цэнийг л ойлгодог гэдгийг эргэцүүлэн харснаараа би нэг талаар эрх чөлөө мэдэрсэн. Гэхдээ бид хүсвэл үнэ цэнийг өнөөдөр ч ойлгож болохыг харуулсан нь их чухал байсан. Энэ сэдэв олон талаараа хүн бүхэнд ойр юм шиг санагдсан. Эмэгтэйчүүдийн гоо сайхны талаарх нийгмийн шаардлага, стандартын тухай кино ч гэсэн миний хувьд бол ерөөсөө л хүн бүхэнд хамаатай асуудал мэт мэдэрсэн.

Элизабетийн (Гол дүрийн эмэгтэй) карьерын орчин, өөрийгөө дотроо шүүмжилдэг дуу хоолой, бид өөрсдөдөө хэрхэн хатуу ханддаг тухайг кино маш хүчтэйгээр илэрхийлсэн. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрөхийн үнэ цэн кино дээр маш хүнлэг утгаар гарч ирсэн гэж бодож байна.

Зургийн эх сурвалж: Variety

Өөрийгөө дахин нээх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай энэ сэдвийг та өөрийн намтар номдоо ч мөн дурдсан байдаг.

Тийм ээ, эмэгтэйчүүдэд ирдэг байнга нэг төрлийн дарамт бий. Хөгширч байвал шүүмжлүүлнэ, өөрийгөө сайхан харагдуулах гэж хичээвэл ч бас шүүмжлүүлнэ. Гэхдээ хамгийн гол нь гаднаас ирэх зүйлээс илүү бид өөрсдөдөө хэрхэн хандах нь хамгийн их нөлөөлдөг. “The Substance” киноны сонирхолтой тал нь бидний дотоод сөрөг хандлагыг найруулагч Коралин Фаржит гадна ертөнцөд дүрсэлж харуулсан явдал. Ингэснээр өөрсдөдөө яг ямар байдлаар хандаж байгааг бид харж чадна. Тийм байдлаар харах нь маш хүчтэй, тэгснээрээ бид өөрсдийгөө өөрчлөх боломжтой.

Өөрийгөө хүлээн зөвшөөрөх энэ аяллын үр дүнд та хуучин уран бүтээлүүдээ ямар нүдээр хардаг болсон бэ? Хуучин уран бүтээлүүдээ үзээд, амар амгалан мэдэрч, хэр хол ирснээ хараад талархдаг уу?

Одоо би илүү ихээр талархан харж чаддаг болсон. Залуу байхад зөвхөн би хаашаа хүрч чадах вэ гэдэг л сонирхолтой байсан юм. Харин одоо илүү газартаа бууж, байгаа нөхцөлдөө уужуу, тайван байна. Мэдээж өөрийгөө дэлгэц дээр үзэх нь амар биш. Гэсэн ч би хангалттай урт хугацаанд ажилласан болохоор хуучин бүтээлүүдээ эргээд хараад заримдаа өөрийгөө шүүмжилдэг хэвээр. Харин “GI Jane” бол үнэхээр бахархмаар бүтээл. Тоглосон кинонуудаасаа одоо ч гэсэн үзэж чаддаг цөөн хэдэн бүтээлийн нэг.

GI Jane тухайн үедээ хангалттай үнэлэгдээгүй гэж та боддог уу?

Тийм ээ, бүрэн үнэлэгдээгүй. Зарим талаар бүр цаг үеэсээ түрүүлсэн бүтээл байсан гэж боддог. Кино том том асуудлуудыг сөхөн гаргаж ирсэн учраас надад сонирхолтой байсан. Би намтартаа энэ талаар бичсэн. “Striptease” киног зарим хүн эмэгтэйчүүдийг доромжилсон гэж үзэж үздэг. Бас “GI Jane” эрчүүдийг доромжилсон мэтээр харж байсан. Үнэн хэрэгтээ тийм биш ч, тухайн үед хүмүүсийн ойлголт тийм байсан юм. Тэгэхээр тэр хоёр уран бүтээл тухайн үеийн ойлголт, шүүмжлэлээс ангижирч, илүү үнэлэгдээсэй гэж хүсдэг. Нэг нь охиноо тэжээхийн тулд бүжигчний ажил хийж буй эмэгтэй, нөгөө нь эрчүүдийнх гэж тооцогддог салбарт сорилт хийж буй эмэгтэй дүртэй кино.

Тухайн үед энэ хоёр бүтээлийг хүмүүс хүлээн авсан байдал танд урам хугармаар санагдсан уу?

Бага зэрэг сэтгэл гонсойсон үе бий. Гэхдээ болсон зүйлийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Тухай үед тэгж л үнэлэгдсэн. Аливаа зүйлс бидэнд тохиолдоод байгаа юм биш, бидний төлөө болж байна гэсэн өнцгөөс харахыг би хичээдэг. Тэр үед гарсан бэрхшээлүүд өнөөдрийн энэ мөчийг бий болгохын тулд тохиолдсон ч байж мэднэ. Тиймээс би өнгөрөн явдлуудаа алдаа биш, харин ололт амжилт гэж хардаг.

Маш эрүүл сэтгэлгээ байна. Та амьдралыг үргэлж ийм өнцгөөс харж ирсэн үү?

Би ер нь аливаа зүйлийг “хагас нь дүүрэн аяга” гэж хардаг гутранги хүн. Хүн туулсан хамгийн хүнд зүйлийнхээ үр дүнд илүү уужим сэтгэлтэй, илүү даруу болдог гэж би боддог. Энэ дэлхий дээр хүн шийтгүүлэх гэж төрөөгүй. Харин амьдрал танд хатуу хандаж байна гэж бодохын оронд надад юу сургаж, юу өгөх гэж оролдоод байна вэ гэж харвал бид ирж буй боломжуудыг алдахгүй.

Эх сурвалж: The Talks

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Amer
Amer

Намайг 1,540,000 доллараар луйвардуулсан Би энэ орос з�##�уутай ярилцаж, би түүнд биткойноор мөнгө илгээж, бараг бүх зүйлээ �##�дсан. Гэхдээ дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцсоноор миний 1,540,000 долларын BTC-ийг буцааж авсан. Тэр хийдэг зүйлдээ үнэхээр сайн, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа сан�##� болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл ханг�##�уун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худ�##�дааны с�##�барт маш их тус�##�сан, та түүнд хүрч болно. Хакердах, мөнгө сэргээх нь тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө олж авах, луйварчдыг илрүүлэхэд өөр өөр чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай, баяртай байна. Эдгээр нарийн төвөгтэй, махчин үйлдлүүдийн �##�ь нэгнийх нь луйврын хохирогч болоход ичмээр зүйл байхгүй. Мэдээлснээр та �##�дагдсан хөрөнгөө бүхэлд нь эсвэл заримыг нь нөхөж, луйварчид бусдыг онилохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Луйврын биткойны мөнгө, Луйврын мөнгө, Эрүүгийн бүртгэл, Биткойны олборлолтыг арилгах, арилгахын тулд тэдэнтэй Trustwavehackerstech2 @gmail.com хаягаар холбогдож, дараа нь надад баярл�##�аа.

ЗочинХовч
ЗочинХовч

Ямар муу орчуулсан юм бэ? Google -ийн орчуулга юм биш үү.

Zelimir
Zelimir

Хуурамч хөрөнгө оруул�##�тын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруул�##�т маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдр�##�ынхаа хуримтл�##�аас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний �##�дагдсан хөрөнгө оруул�##�тыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их т�##�архаж, ижил төстэй нөхцөл байд�##�д байгаа хүмүүст тэдний үйлчилгээг сан�##� болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com

Холбоотой мэдээ

Back to top button