НИЙГЭМНийгэм мэдээ

Аймаг, нийслэл дамнан эмнэлгүүдээс хулгай хийсэн этгээдийг баривчилжээ

Аймаг нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, БГД-ийн дугаар хороонд байрлах эмнэлгээс энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр зөөврийн компьютер алдсан гэх, есдүгээр сарын 11-ний өдөр БГД дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас HB брэндийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан гэх гомдлууд бүртгэгджээ.

Мөн Дорнод аймгаас эд зүйлс хулгайд алдагдсан гэх гомдол, есдүгээр сарын 17-нд Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч болон электрон бугуйн цаг алдагдсан. Есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн нэр бүхий эмнэлгээс Samsung A52, Samsung A62 загварын гар утаснуудыг хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Улмаар дуудлагын дагуу шалгаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжилж, хувийн эд зүйлсдээ хянамгай хандахыг анхааруулж байна.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд төр, засаг, УИХ, төрийн �##�баны дарга нар нь тэрбум, тэрбумаар "хулгай" хийж, эх орны газар нутгаа гадныханд зарчихаад ялгүй, эсвэл хулгай хийж авсан мөнгөнөөсөө "өчүүхэн" мөнгөөр торгуульсан болж шийтгүүлээд байхаар иргэд нь ч гэсэн тэднийг дууриагаад "чадах чинээ"-гээрээ хулгай хийгээд байгаа юм биш үү???!!! Гэмт хэрэгтнүүдээ "гэмштэл" нь ял эдлүүлж, хохирлыг "бүрэн" төлүүлдэг хуультай байж л энэ их том, жижиг хулгай, дээрэм багасна шүү дээ!!!???

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button