Мичиган муж дахь Мормон сүмд галт зэвсэгтэй халдлага болж дөрвөн хүн амь үрэгджээ

АНУ-ын Мичиган мужид байрладаг нэгэн Мормон сүмд галт зэвсэгтэй этгээд халдаж дөрвөн хүний аминд хүрж, найман хүнийг бэртээжээ. Сэжигтэн хаалгыг нь машинаар мөргөн нэвтэрч, автомат буугаар гал нээснийхээ дараа сүмийг шатаасан байна. Албаныхан мэдэгдсэнээр сэжигтэн цагдаа нартай буудалцаж байх үедээ амь үрэгджээ.
Цагдаа нар сэжигтнийг 40 настай Томас Жейкоб Санфорд нэртэй хүн байсан гэж тогтоосон юм. Тэрээр хэрэг гарсан газартай ойролцоох Буртон тосгонд оршин суудаг, АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан хүн аж. Цагдаагийн албаны дарга Уильям Ренье хэвлэлийн бага хурал хийхдээ зарим хэргийн газар байсан гэх зарим хүнийг илрүүлээгүй байгаа гэжээ. Санфорд халдлага үйлдэх үед олон зуун хүн сүмд байсан юм.
Ренье хэлэхдээ хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан дуудлага хүлээн авснаас хойш 30 секундийн дотор хэргийн газарт очиж, сэжигтнийг машины зогсоолд буудсан гэжээ. Цагдаа нар хэрэг эхэлснээс найман минутын дараа сэжигтэнтэй буудалцсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.