Нийгмийн

“Намрын ногоон өдрүүд–2025” үзэсгэлэн худалдаанаас онцлох 5 зүйлс

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд–2025” үзэсгэлэн худалдаа энэ оны 9 сарын 28-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох зүйлс:

  1. Үндэсний ууган үйлдвэрүүд нэг дор
    “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Өв соёл” ХХК, “Delice Pastry”, “Томбат” зэрэг үйлдвэрлэгчид “Үндэсний үйлдвэр – Бидний бахархал” уриан дор нэгдэж, шинэ бүтээгдэхүүн, инновацийн шийдлээ танилцуулна.
  2. Амталгаа ба шууд худалдаа
    “Мах Импэкс”, “Талх Чихэр” зэрэг компаниудын амталгаат худалдаанд оролцож, бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой.
  3. Үйлдвэрийн үнээр хямдрал, урамшуулал
    Үзэсгэлэнгийн турш бүтэн долоо хоногийн турш хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байна.
  4. Тайзны хөтөлбөр, бэлэгтэй тоглоомууд
    Хэрэглэгчдэд зориулсан хөгжөөнт тоглоом, гарын бэлэг, урлагийн үзүүлбэрүүд тайзнаа өрнөнө.
  5. Аймаг бүрийн бүтээгдэхүүн нэг дор
    Монголын 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, нутгийн онцлог бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button