Нийгмийн

41 жилийн түүхтэй “Хотол бялуу” “Ард түмний хүнс”-ээр тодорлоо

Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмний хүнс” өргөмжлөлийн эзнээр энэ жил “Талх Чихэр” ХК-ийн “Хотол бялуу” тодорлоо.

“Ард түмний хүнс” өргөмжлөл нь зөвхөн амт, чанар, аюулгүй байдлаараа хэрэглэгчийн итгэлийг олж, олон жилийн турш хадгалж чадсан хүнсний бүтээгдэхүүнд олгодог нэр хүндтэй шалгаруулалт юм. Энэ жилийн санал хураалтад олон мянган хэрэглэгчид оролцсоноор 1984 оноос хойш 41 жилийн турш  тасралтгүй үйлдвэрлэгдэж буй “Хотол бялуу” хэрэглэгчдийн таашаалд нийцэж “Ард түмний итгэлт хүнс”-ээр шалгарлаа.

Өрх бүрийн нандин цаг мөчид #Аз_Жаргалын_Гэрч нь болж байдаг хамгийн нандин бүтээгдэхүүн яах аргагүй #Хотол_бялуу билээ. Мөн Монголд бейкери төрлийн бүтээгдэхүүний эрэлт хурдацтай өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр “Хотол” бялууны үйлдвэрийг салбартаа чанар технологиор тэргүүлэгч болохын тулд тус компанийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button