Их Британийн тагнуулын дарга асан ОХУ-тай дайтаж байж болзошгүй гэжээ

Их Британийн тагнуулын албаны (MI5) дарга асан Элиза Маннихем-Буллер даваа гарагт /2025.09.29/ хэлэхдээ улс нь ОХУ-тай аль хэдийн дайтаж байж магадгүй гэсэн байна. ОХУ-ын цахим халдлага, хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон дайсагнасан алхмууд илүү гүн, эрч хүчтэй болж байгаа учир Их Британи ОХУ-тай аль хэдийн дайтаж байж магадгүй гэж Маннихем-Буллер үзэж байгаа юм.
Энэ жилийн эхээр Орос судлаач Фиона Хилл “The Guardian” агентлагт ярилцлага өгөхдөө Москва барууны орнуудтай аль хэдийн дайтаж эхэлсэн гэсэн байна. Хиллийн хэлсэн үгтэй тагнуулын албаны дарга асан тэрбээр санал нэг байгаа гэдгээ илэрхийлжээ. Доналд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Хилл түүний зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн Хилл Их Британийн батлан хамгаалахын стратегийн тоймыг хамтран бичсэн байна.
Маннихем-Буллер Их Британийн парламентын дээд танхимын спикер Жон МакФаллтай подкаст ярилцлага хийж байхдаа ингэж хэлжээ. Тэр “Украины дайн эхэлснээс хойш оросууд энд хийж буй янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуулын мэдээлэл цуглуулах, хүмүүс рүү хаалдаж зэрэг зүйлсийн талаар уншсан” гэсэн юм.
Тэрбээр нэмж “Бид ОХУ-тай аль хэдийн дайтаж байгаа гэж Хилл хэлсэн нь зөв байж магадгүй. Өөр төрлийн дайн. Гэхдээ дайсагнал, цахим халдлага, биет халдлага, тагнуулын үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй” хэмээжээ.
Энэ онд гэхэд Их Британид амьдардаг зургаан Болгар иргэн Европ даяар тагнуулын ажиллагаа явуулж байсан бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хэргээр шоронд хоригдох ял сонссон. Мөн Украин руу илгээх хангамжийг хадгалж байсан агуулахыг Москвагийн захилгаар галдан шатаах ажиллагаанд оролцсон хэрэг таван эрэгтэй гэм буруутай нь тогтоогдсон юм.
Их Британийн засгийн газрын сайд асан Пат МакФадден өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ ОХУ цахим халдлагуудаа эрчимжүүлсэн хэмээсэн. Энэ жил Их Британийн хэд хэдэн бизнес цахим халдлагад өртсөн юм. Тэдгээр халдлагыг хэн үйлдсэнийг илрүүлэхэд цаг хугацаа шаардагдаг боловч ихэнх нь ОХУ-аас гаралтай гэж мэргэжилтнүүд сэжиглэж буй.
Зүүн Европ дахь Их Британийн хэд хэдэн холбоотон орон хурцадмал байдал үүсээд байгаа. Эстони улсын агаарын хилийг ОХУ-ын гурван сөнөөгч онгоц зөрчсөн явдал гарсан. Мөн НАТО-гийн онгоцнууд Польшийн агаарын хилд нэвтэрсэн зарим ОХУ-ын дроныг буудаж устгасан билээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчтэй програмистуудтай Хятад, ОХУ-р их оролдоод байв�##� сайн юм болохгүй ш д.
Путин одоо юугаа хүлээдгийн английг газрын хөрснөөс арч тэгээд л бүгд ш�##�даа бууна зөнөг трамп ч гэсэн
Английг арчиж цэвэрлэх хэрэгтэй
Өөрсдөө жамаараа дуусаж байгаа юм аа
Ядахдаа, гаригаа зөвнайруулаач дээ. Британийн тагнуулын дарга асан ОХУ гэж ямар юм байдаг юм бэ?
Энэ пиз даа онлайнаар дайтаад яах вэ дээ
Энэ Европ тэнэгүүд цөмийн үхлээс айхгүй юм байна лээ Том газар нутагтай орсод атаархаад үхлээ юү дээ
Путин -Гитлер үхэж д�##�драасай!