Гадаад мэдээДЭЛХИЙ

Дидди буруутай нь тогтоогдсон зүйл ангийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүгч хүлээн авсангүй

Шон Кумбс буюу Диддигийн өмгөөлөгч нар түүний гэм буруутай нь тогтоогдсон зүйл ангийг хүчингүй болгуулах хүсэлт шүүхэд гаргасан юм. Тэгвэл АНУ-ын дүүргийн шүүгч Арун Субраманиан мягмар гарагт /2025.09.29/ энэ хүсэлтэд түдгэлзсэн хариу өгсөн байна. Кумбс эрэгтэй биеэ үнэлэгчдийг найз охидтойгоо бэлгийн харьцаанд оруулахын тулд тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж шүүх үзсэн юм. Тэр энэ баасан гарагт /2025.10.03/ яллагдана.

Диддигийн өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргахдаа секс үдэшлэгийнхээ үеэр Кумбс найз охид эсвэл биеэ үнэлэгчидтэй бэлгийн харилцаанд ороогүй гэжээ. Ийм учир хүний биеийг үнэлүүлэх зорилготой тээвэрлэсэн гэх зүйл ангид буруутай хэмээн шүүх үзсэнийг хүчингүй болгохыг Диддигийн өмгөөлөгч нар хүссэн юм. Мөн секс үдэшлэгүүддээ хийсэн видео бичлэг нь сонирхогчийн порнографи байсан учир АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтээр хамгаалагдана гэж өмгөөлөгч нар нь мэдэгдсэн байна.

Харин прокурорууд Дидди бэлгийн харилцаанд ороогүй ч гэсэн тэдгээр биеэ үнэлэгчдийг тээвэрлэх ажилд оролцсон гэжээ. Мөн үдэшлэгтээ хийсэн бичлэгээр найз охидоо сүрдүүлж, үдэшлэгт орохгүй бол дэлгэнэ хэмээн айлгадаг байсан гэж прокурорууд үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button