НИЙГЭМНийгэм мэдээ

Утсаа дээрэмдүүлсэн эрэгтэйн хэргийг СХД-ийн цагдаагийн газар шалгаж байна

"Утас зарна" гэх зарын дагуу үзэхээр ирсэн хүмүүс хутга тулгаж дээрэмдсэн гэх мэдээллийг хохирогч эрэгтэй цахим сүлжээнд нийтэлсэн.

Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 22 ны өглөө 06 цагт ipad зарна гэх зар оруулсан. Зарын дагуу цэнхэр өнгийн приус маркийн автомашинтай таван хүн үзэхээр ирсэн. Тэд худалдаж авахаар болоод мөнгөө шилжүүлсэн гэх боловч гүйлгээ нь харагдаагүй. “Мөнгө орж ирэхгүй байна”  гэж хэлтэл арай гэж зовж төлж дуусгасан лизингээр авсан гар утсыг, зарах гэж буй ipad-тай хамт дээрэмдээд аваад явсан. Ингэхдээ миний толгойруу цохисон. Би бүтэн өнчин. Намайг дээрэмдээд явсан ах, эгч нарт хандаж хэлэхэд “надад миний гар утсыг л өгчих, ipad-ыг нь ав” хэмээн ярьсан бичлэгээ цахимд байршуулсан.

Мөн уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан, хайж байна л гэдэг. Би цагдаагийн байгууллагад автомашины дугаарыг нь хэлж өгсөн.  0222 гээд цэнхэр өнгийн приус байсан, шороо маналзуулаад яваад өгсөн болохоор улсын дугаарыг харж чадаагүй. Яахаа мэдэхгүй байгаа учир хүний утсаар бичлэг хийж байна гэсэн юм.

Тэгвэл энэ хэргийг шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад, “Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button