ЭДИЙН ЗАСАГ

Экспорт 9.1 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний есөн сард экспортод 10708.6 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр гаргасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.1 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. 

Тухайлбал, чулуун нүүрс экспорт 58.4 сая тонн болж 1.3, боловсруулаагүй нефтийн экспорт 2.68 сая баррельд хүрч 13.6 хувиар өмнөх оны мөн үеийнхээс багасжээ. Харин зэсийн баяжмалын экспорт 1.65 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.

Манай улс дээрх хугацаанд 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2, Швейцарт 5.7, АНУ-д 0.9, ОХУ-д 0.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 98.2 хувийг эдгээр орон эзэлж байв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button