Нийгэм мэдээ
"Охиныг нь хулгайлахыг завдсан" гэх гомдлын дагуу цагдаагаас шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2025.10.10/ олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэй "ХУД-ийн цагдаа миний охиныг хулгайлахыг удаа дараа завдсан хэргийг шалгаж өгөхгүй намайг дээрэлхэж байна" гэх мэдээллийг нийтэлсэн.
Тэгвэл тус мэдээллийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Өнөөдөр /2025.10.10/ 10 цаг 05 минутад иргэн “О”-с “Манай охиныг үл таних Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуус айлган сүрдүүлсэн байна, гомдолтой” гэх утгатай гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.