Гадаад мэдээДЭЛХИЙ
Мачадо Нобелийн энх тайвны шагналаа Трампт зориуллаа

Баасан гарагт /2025.10.10/ Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог тус улсын дарангуйллын системтэй тэмцэж буйг нь үнэлэн Нобелийн комисс энх тайвны шагнал өгсөн. Тэгвэл Мачадо тэрхүү шагналаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт зориулсан байна.
Мачадо шагнал авсан гэдгээ мэдсний дараа “Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Энэ бол зөвхөн минийх бус бүхэл хөдөлгөөн, бүхэл нийгмийн гаргасан амжилт гэдгийг та бүхэн ойлгоорой. Би бол ганц хүн. Ганцаараа ийм зүйл бүтээж чадахгүй байсан” гэж хэлсэн юм. Үүний дараа тэр сошиал хуудас дээрээ бичихдээ “Би энэхүү шагналыг зовлон зүдгүүр туулж буй венесуэльчүүд болон манай хөдөлгөөнийг дэмждэг АНУ-ы Ерөнхийлөгч Доналд Трампт зориулмаар байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.