Спорт заалнаас, загварын тайз руу гялалзах залуу од Анжел Рис

АНУ-ын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Анжел Рис "Victoria s Secret" шоуны тайзнаа алхлаа.
Амжилттай яваа залуу оддын нэг болох тэрбээр 2002 оны тавдугаар сарын 6-нд Мэриланд мужийн Randallstown хотод төрсөн. Бага наснаасаа спортлог гэр бүлд өссөн. Түүний хувьд өмнө нь гимнастик, балет, усанд сэлэлт, замын гүйлт гээд спортын олон төрлөөр хичээллэж байсан нэгэн.
Рийсийн хувьд дунд сургуулиа Baltimore дахь Saint Frances Academy-д дүүргэж, дотоодын шилдэг залуу тоглогчдын нэгээр нэрлэгдэн, McDonald’s All-American багт багтаж байсан. Дараа нь 2020 онд Maryland их сургуульд элсэж, тэндэх Terrapins багийн бүрэлдэхүүнд оров. Гэвч их сургуулийн анхны жилдээ хөлөндөө бэртэл авч, улирлын ихэнх тоглолтыг өнжсөн юм. Түүний бэртэл эдгэсний дараа багийн гол тоглогч болон амжилттай тоглож эхэлсэн. Харин 2022 онд түүний карьер шинэ зам руу орсон. Тэрбээр Louisiana State University (LSU)-д шилжиж, тэндэх Tigers багт хүч нэмэх болсон.
LSU-д ирсэн эхний жилдээ буюу 2023 онд Рис багийнхаа гишүүдийн хамтаар NCAA-ийн аваргын цомыг хүртсэн бөгөөд тэр улирлын тэмцээний хамгийн үнэтэй тоглогчоор нэрлэгдсэн. Тэр үеэс эхлэн түүнийг “Bayou Barbie” хэмээн хочилж, эхэлсэн. Түүний самбар болон довтолгооны довтолгоон дээрх хүчирхэг оролтууд нь сагсан бөмбөгийн орчин үеийн шилдэг довтлогчдын нэг хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа тоглолт бүрд “double-double” буюу 10-аас дээш оноо, 10-аас дээш самбар авсан тоглолтын тоогоор WNBA-д ч, коллежийн түвшинд ч шинэ рекорд тогтоосон удаатай.
2024 оны WNBA Draft-д Reese долоодугаар сонголтоор Chicago Sky багт элсэж, мэргэжлийн түвшинд анхны улирлаа амжилттай эхлүүлэв. Тэр жилдээ л хэд хэдэн түүхэн үзүүлэлт тогтоож, шинэ тоглогчдын дундаас онцгойрсон. Жишээлбэл, тэр дараалан 15 тоглолтод double-double үзүүлсэн нь WNBA-ийн түүхэнд өмнө нь байгаагүй амжилт байлаа. Мөн тэр улиралд нийт самбарын тоогоороо ч дээд амжилт руу дөхөж, улиралд хамгийн олон самбар авсан шинэ тоглогчдын нэг болж нэрлэгдсэн юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.