Нийгэм мэдээ
ЦЕГ: 8 настай хүүхдийг мэсээр гэмтээсэн этгээдийг шалгаж байна

Байрны гадаа явж байсан найман настай хүүхдийн цээжин тус газар зүсэж зугтаасан этгээдийг шалгаж байна.
Тодруулбал, нэр бүхий хотхоны гадаа найман настай хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. "Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нэр бүхий иргэн бага насны хүүхдийн цээжин тус газарт нэг удаа зүсэж зугтаасныг ц шуурхай илрүүлсэн. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй, 32 см урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.