Польшийн ерөнхийлөгч 2 хүүхэдтэй эцэг эхүүд орлогын татвар төлдөггүй болголоо

Польшийн Ерөнхийлөгч Карол Наврокки хоёр хүүхэдтэй эцэг эхүүд хувь хүний орлогын татвар төлөхгүй байх хуулийг баталлаа. Түүний санаачилсан энэхүү хууль нь мөн жилд 140 мянган злотоос (137.7 сая төгрөг) бага орлоготой гэр бүлүүд мөн хувь хүний орлогын татвар төлөхгүй болгоно.
Наврокки энэхүү хуулиараа гэр бүлүүдийг дэмжин, өрхийн орлого болох эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилготой. Татварын хөнгөлөлтийг асран хамгаалагч, асран хүмүүжүүлэгч гэх мэт эцэг эхийн хариуцлага хүлээдэг хүн бүр эдлэх боломжтой. Ерөнхийлөгчийн алба тооцоолсноор энэхүү хууль нь дундаж польш гэр бүлд сард мянган злот (984 мянган төгрөг) илүү орлоготой болох юм.
Энэхүү хуулийн бодит үр дүн нь 2026 онд татварын тайлан гаргасны дараа буюу 2027 онд л үзэгдэнэ. Тус хуулийг олон нийт сайшаан хүлээн авч байгаа юм. Есдүгээр сарын 11-нд 476 хүн дунд явуулсан санал асуулгаар бол хүмүүсийн 76 хувь нь тэрхүү хуулийг зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Харин оролцогчдын 16 хувь хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмэндээ ээлтэй улсын төрийн тэргүүн ийм ухаантай байх юм даа. Манайх хүнээ бодохгүй мод, чулуу гээд явж өгч байна даа.
манайх яасан билээ сая хүүхдийн мөнгө хасна масна гээ пиздэ