Гадаад мэдээДЭЛХИЙ

Улс төрийн хямралтай Францын зээлжих зэрэглэлийг “S&P” буурууллаа

“S&P Global” фирм улс төрийн хямралтай Франц улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Европ бүсийн хамгийн том эдийн засгийн хувьд энэ нь гэнэтийн зүйл боллоо. “S&P Global” мэдэгдэхдээ улс төрийн тогтворгүй байдал нь санхүүгээ засах засгийн газрын хүчин чармайлтыг эрсдэлд оруулж байна хэмээн анхааруулжээ. Тухайлбал Францын зээлжих зэрэглэлийг AA+/A-1+ ангиллаас A+/A- руу бууруулсан байна.

Тус агентлаг мэдэгдэл хийхдээ “Бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтын идэвхжил, иргэдийн хувийн хэрэглээг сааруулах замаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж бид бодож байна” гэжээ. Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну ажлынхаа эхний долоо хоног хэцүүхэн өнгөрсөн. Пүрэв гарагт /2025.10.16/ тэр өөрийг нь татан буулгах гэсэн хоёр итгэл хүлээлгэх санал хураалтыг давж гарсан. Гэхдээ үүний төлөө тэр PS нам томоохон буулт хийсэн юм. Тус нам Лекорну дахин буулт хийхгүй бол татан буулганагэж анхааруулсан байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button