Луврын музейгээс дөрвөн минутын дотор түүхэн үнэт эдлэлүүд хулгайлжээ

Ням гарагт /2025.10.19/ дэлхийн хамгийн их хүн очдог Луврын музейд томоохон хулгайн хэрэг гарсан байна. Албан тушаалтнууд мэдээлэхдээ масктай этгээдүүд кран ашиглан дээд давхрын цонхыг хагалж, Наполеоны эрэн үеийн үнэлж баршгүй түүхэн эдлэлүүдийг хулгайлсан гэжээ. Хэрэгтнүүд мотоциклтой зугтсан байна.

Хэрэг музей нээгдсэнээс 30 минут орчмын дараа гарчээ. Францын Соёлын сайд Рачида Дати мэдэгдэл хийхдээ хулгай алдарт Мона Лизагийн зургаас 250 метрийн зайд гарсан гэсэн юм. Тэрбээр тус хэргийг дөрвөн минутын хугацаанд дууссан мэргэжлийн үйл ажиллагаа байсан гэжээ.


Луврын музейн ажилчид ажиллах хүн хүч цөөн байгаа учир аюулгүй байдал алдагдсан гэх гомдол хэд хэдэн удаа гаргаад байсан юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Х дээр мэдэгдэл гаргахдаа “Луврын музейд гарсан хулгай бол бид бүхэн үндэсний түүх хэмээн нандигнан хадгалдаг өвд халдсан явдал. Бид үнэт эдлэлүүдийг олж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна.
Хэрэгтнүүд нийтдээ есөн объектыг авсан ч наймыг нь хулгайлжээ. Ес дэх объект буюу III Наполеоны эхнэр, Евгений хатны титмийг тэд гарах замдаа алдсан юм. 1,300 алмаз эрдэнэ бүхий тэрхүү титэм музейн гадна эвдэрсэн байдалтай олджээ.
Эх сурвалж: Reuters, Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.