Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ руу хил давсан Хойд Солонгосын цэргийг саатуулжээ

Хойд Солонгосын цэрэг өндөр хамгаалалттай бүсийг давж БНСУ руу орсныг саатуулсан хэмээн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчөөр И Жэ Мён ажиллаж эхэлснээс хойш Хойд Солонгосын цэрэг хил давсан эхний тохиолдол болов.

Өмнөд Солонгосын цэргүүд тэрхүү цэргийг илрүүлж БНСУ руу ирэхэд нь туслах дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулжээ. Одоо мөрдөн байцаах албаныхан түүний оргон зайлсан шалтгаан, хэрхэн зугтсан талаар шалгаж эхэлсэн байна. БНСУ-ын зэвсэгт хүчин мэдээлэхдээ “Одоогийн байдлаар Хойд Солонгосын арми ямар нэгэн хэвийн бус хөдөлгөөн гаргаагүй” гэжээ.

И Жэ Мён зургаадугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсан. Тэр цагаас хойш хоёр энгийн иргэн хил давсан тохиолдол гарсан юм. Харин энэ нь цэрэг хил давсан эхний тохиолдол болж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн наймдугаар сард Хойд Солонгосын цэрэг БНСУ руу хил давж байсан. Өнгөрсөн жил БНАСАУ-ын 236 иргэн дүрвэсэн. Үүнээс гурав хүн л хуурай газрын хилээр хил давсан юм.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Хойд Солонгос нэг хүний гарт орчихлоо.
Хэзээ гарах бол???

Зочин
Зочин

Эрх чөлөөний орон руу орж чадсан азтай л хүн байна.

Холбоотой мэдээ

Back to top button