У.Чулуунцэцэг: Сургуулиа төгссөн оюутнууд эхнэр, хүүхэдтэй болчхоод "бохьтой эгч"-ийнхээ хоолыг санаад гээд ирдэг

Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн нэгдүгээр байраас холгүй Идэр их сургуулийн чанх урд талд "Сайхан" гэж улаан өнгөөр томоор бичсэн хаягтай нэгэн цайны газар бий. Өглөөний 09:00 цагаас эхлээд 19:00 цаг хүртэл тус газар хүн хөлд дарагдана. "Сайхан" цайны газрын хоол, хүмүүс нь нэр шигээ сайхан хэмээн оюутнууд ам сайтай.
Олны хөл бужигнасан энэ газрыг У.Чулуунцэцэг үүсгэн байгуулаад долоон жил болж байга. Тэрбээр хоолны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнийг үйлчлүүлэгчид нь "бохьтой эгч" гэх нэрээр нь сайн мэднэ. "Сайхан"-ы “бохьтой эгч"-ийнхээ хоолыг идэхээр ирлээ гээд л ангиараа орж ирээд нэг хэсэг сандаргаж байгаад л гарцгаадаг" хэмээн тэр ярьж байна. Зарим нь бүр утсаар залгаж "Удахгүй очлоо хоол бэлдэж байгаарай" гэдэг гэнэ.

-Энэ цайны газрыг хэдэнд онд үүсгэн байгуулж байв. Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна?
-Одоогоос долоон жилийн өмнө нээж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Гэртэйгээ аль болох ойр газар олчих санаатай хайж яваад энэ газрыг олсон. Миний үндсэн мэргэжил бол оёдлын технологич. Хоолны салбарт ажиллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Зах зээлийн шилжилтийн үед хоолны салбарт хүч үзэхээр орсон хүмүүсийн нэг.
-Цайны цагаар ихэвчлэн танайх дүүрэн байдаг. Долоон жилийн хугацаанд байнгын үйлчлүүлэгч олонтой болсон байх?
-Ер нь энэ хавийнхан бүгд л манайд орж ирнэ. Тэр тусмаа оюутнууд их. МУБИС, МУИС, Этүгэн, Идэр их сургуулиудын оюутнууд байнга үйлчлүүлнэ. Манайх чинь хотын төв бүсэд байдаг. Тэр ч утгаараа үйлчлүүлэгч сайтай. Мөн манай хоол хямд үнэтэй, амт чанар сайн, шилдэг тогоочтой болохоор бусад газруудаас илүү бардам ажилладаг даа.

-Танай гал тогоонд хэдэн хүн ажиллаж, хэдэн хүн цалинжуулж байна вэ?
-Гал тогоонд надтай нийлээд дөрвөн хүн ажиллаж байна. Тогооч, туслах тогооч, аяга угаагч гээд энэ гурваа цалинжуулдаг. Өглөө манай ажилчид 05:00 цаг гэж цуглаад оройны 20:00 цагт тарна. Оюутнууд өглөөний 09:00 цагаас эхлээд л үйлчлүүлж эхэлнэ. Оройны 19:00 цаг хүртэл хүн тасрахгүй шүү. Тиймээс хоолны амт чанараа хадгалахын тулд тогоочоо тогтвортой ажиллуулах шаардлага үүснэ. Ингэхийн тулд цалин хөлс өндөр байх ёстой.
Ямартай ч долоон жил болчихсон байна. Хүн хичээгээд хөдөлмөрлөвөл болохгүй зүйл байхгүй шүү дээ. Харин тулгамдаж буй асуудал гэвэл туслах тогооч, аяга угаагчаар ажиллах хүн олддоггүй. Ачаалал ихтэй үед хүн нэмээд авах гэхээр ажил хийх хүн олдохгүй юм. Анх эхэлсэн хүмүүс л одоог хүртэл хамт ажиллаж, зүтгэж байна. Тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаа явуулахад хамт олон их чухал санагдсан.

-Олон жил үйлчлүүлсэн хүүхдүүд маань төгсөөд явахаар эвгүй байдаг-
-20 жил хоолны салбарт ажиллажээ, энэ салбарт ажиллахын сайхан нь юу вэ?
-Эргээд бодоход 20 жилийн хугацаанд Хорооллын 47, МУИС гээд олон газар ажиллаж. Дунд нь дөрвөн жил завсарласны дараа энэ газраа нээсэн байна. Өдөр бүхэн, цаг минут тутамд хүмүүсээс баярлалаа гэх үгийг сонсох сайхан. 20 жил энэ үгийг сонсжээ. Оюутнуудтай ихэвчлэн ажилладаг болохоор тэдний энерги эрч хүчээс их урам авна. Олон жил ажиллаад гарт орно гэдэг шиг болсон болохоор үүнээс өөр зүйл хийж чадахгүй байх.
-Таныг "бохьтой эгч" гэж эндэхийн оюутнууд дууддаг. Энэ нэрийнхээ талаар?
-Хоол идсэн хүмүүст бохь үнэгүй өгдөг юм. Заримдаа чихэр өгнө. Тийм болохоор намайг "бохьтой эгч" гэж нэрлэдэг байх. /инээв/ Ер нь оюутнууд ямар нэгэн муу зан, авиргүй хүүхдээрээ учир тэдэнтэй ажиллах сайхан. Намайг МУИС-ийн ойролцоо ажилладаг байхад ирдэг байсан хүүхдүүд сургуулиа төгсөөд том ах эгч нар болчихсон зарим нь бүр эхнэр, хүүхдээ дагуулаад ирж хоол иддэг. "Эгчийнхээ хоолыг санаад ирлээ" гээд л ороод ирнэ шүү дээ. Одоо манай оюутнуудын зарим нь төгсөөд явна. Олон жил ирж хоол иддэг байсан болохоор төгсөөд явахаар нь хэсэгтээ л эвгүй байдаг. Гэвч шинэ оюутнууд нэмэгдээд манайхаар үйлчлүүлж эхэлдэг.

-Танайх бусад газруудаас хямд үнэтэй санагдлаа?
-Манайх хөдөө малтай учраас идэшний цагаар үнэтэй мах авах шаардлага тулгардаггүй. Бусад газрууд махны үнэ өсөхөөр хоолны үнээ нэмдэг байх. Манайх тэгдэггүй учраас үнээ тогтмол барьж чадаж байгаа. Хоолондоо хонь, үхрийн махыг ашигладаг. Шөлтэй хоолоо хонины махаар, бусад хоолоо үхрийн махаар хийнэ. Манай хоол амттай байдгийн нэг шалтгаан нь махандаа байдаг байх. Амттай чанартай махаар хийж байгаа учир "гэдэс өвдлөө" гэх гомдол сонсоогүй долоон жил болж дээ.
-Хэдэн төрлийн хоол гаргадаг вэ, ямар хоолнууд их зарагдах уу?
-Одоогоор 20 гаруй төрлийн хоол гарч байна. Манайх хоолнуудаа тал порцоор гаргадаг. Сайн зарагддаг гэвэл хачиртай будаа байна. Ихэвчлэн ширхэгийн хоолнуууд сайн авна. Үйлчлүүлэгчийн дийлэнх нь оюутнууд учир хоолнуудаа хагас порцоор гаргахгүй бол болохгүй.
-Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оюутнууд гэлээ. Зээлж хоол идэх тохиолдол гардаг уу?
-Тийм тохиолдол бас байна. Гэхдээ байнга орж ирдэг сайн таньдаг оюутнууддаа л зээл өгнө. Оюутны байранд амьдардаг эрэгтэй голдуу оюутнууд зээл авдаг. Оюутнуудын ихэнх нь л хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг шиг байгаа юм. Цалингаа буухаар хоолны мөнгөө өгдөг. Худлаа яриад хулхидсан тохиолдол одоогоор алга байна.
-Анх ороход л бохь өгч байсан одоо хүртэл бохио өгч байгаа-

Д.Марал МУБИС-ийн төгсөх курсийн оюутан. Тэрбээр оюутан болсон цагаасаа эхэлж "Сайхан" цайны газраар үйлчлүүлж байгаа аж.
Тэрбээр, "Анх ороход л бохь өгч байсан одоо хүртэл бохио өгч байгаа. Энэ цайны газар бараг бидний хоёр дахь анги болсон. Ингээд бодохоор оюутан насны сайхан дурсамжуудын нэлээдгүй хугацаа энд өнгөрчээ. Төгссөн ч ангиараа уулзаад орж ирж байна шүү хэдүүлээ гэж хоорондоо ярьдаг. Хоолны амт чанар бол ярих зүйлгүй. Дөрөв дэх жилээ хооллож байна. Гэдэс, ходоод өвдөж байгаагүй" гэлээ.

"Сайхан" хоолны газрын хагас порцын хоол 7000 төгрөг бөгөөд бүтэн порцын хоолны үнэ 11,000-14,000 төгрөгийн хооронд байна. Ихэвчлэн оюутнууд үйлчлүүлдэг учир цайны цагаас өмнө хагас порцын хоолнууд дуусчихдаг аж.
Тэгвэл өнөөдөр анх удаа тус хоолны газраар үйлчлүүлж байгаа МУБИС-ийн оюутан Б.Санчирмаа,
"Найзууд маань "бохьтой эгч"-ийн хоолны газар луу явъя гоё хоолтой гээд дагуулж ирсэн. Хагас порцын хоол нь үнэхээр амттай юм байна. Даанч зарим нь дуусчихсан байж таарлаа. Оюутнууд бид хичээлээ хийгээд оройтох шаардлага их гардаг. Энэ үед сургуультай ойрхон ийм газар байгаа нь таалагдаж байна" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hooln goy amttai shuu gxde anai jxn. uurtai haha
МАШ САЙН БАЙНА ГЭЖ ТАНЫГАА МАГТАН ДУУЛЬЯА ХҮН ХООЛЛОНО ГЭДЭГ БОЛ МАШ ТОМ БУЯН ШҮҮ ХӨӨРХӨН ОХИД ХӨВГҮҮДИЙН ГЭДМИЙГ НЬ ЦАТГАНА ГЭДЭГ БОЛ САЙН ҮЙЛ БОХЬТОЙ ЭГЧИЙГЭЭ БОЛЗООНД УРИНАА ККК БОНДОЙЧООД ХӨӨРХӨН ЭГЧ ШҮҮ
Ш�##� худ�##�.үхрийн шарсан мах 14к.бусад нь хонины мах.бг ш дэ.мөнгө муу оюутнууд л ордог.нил хиншүү үнэртэ
Aimaar hud yarij
Сайхан зоог сайхан хоолтой шүү. Эгчдээ эрүүл энхийг хүсье.