Гадаад мэдээДЭЛХИЙ

Луврын дарга хулгайн бурууг хяналтын камер руу чихлээ

Луврын музейн дарга Лоуренс де Карс лхагва гарагт /2025.10.22/ сенатуудын өмнө мэдүүлэг өгчээ. Тэрбээр хэлэхдээ музейн хяналтын камерууд хэрэгтнүүдийг цагт нь илрүүлж чадаагүй тул хулгайг зогсоож чадаагүй гэжээ. Дэлхийн хамгийн их хүн зочилдог тус музейд хулгай орсон нь үндэсний шившиг хэмээн зарим францууд үзэж байгаа юм.

Ням гарагт /2025.10.19/ хулгайчид Луврын музейн хоёр давхар руу кран ашиглан гарч, цонхыг нь хагалж нэвтрээд 102 сая ам.долларын үнэ хүрэх түүхэн эдлэлүүдийг хулгайлсан. Де Карс сенатуудад хэлэхдээ ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл өгсөн ч гэсэн Соёлын сайд Рачида Дати хүлээн аваагүй гэжээ. Музейд хулгай орсны дараа де Карс, Дати гэх мэт өндөр албан тушаалтнууд шүүмжлэлд өртөөд байгаа.

Де Карс сенатуудын хороонд хэлэхдээ “Бид өдөр бүр шаргуу хөдөлмөрлөн, хүчин чармайлт гаргаж байсан ч ялагдлаа” гэжээ. Түүний хэлснээр Луврын музейн гадна орчныг хянах хангалттай тооны хяналтын камер байгаагүй аж. Францын сайд нар Луврын музейд аюулгүй байдлын ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн юм.  Де Карс хэлэхдээ музейн ойролцоо автомашин тавихыг хориглож, хяналтын камерын сүлжээг сайжруулан, Дотоод хэргийн яамнаас цагдаагийн пост Лувр дотор байгуулахыг хүснэ гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Музейн гадна томоос том кран ирээд музей рүү шат тавьж байхад мэдээгүй тэнэг францууд.

иргэн
иргэн

Пост багад наа, Зүгээр л Цагдаагийн газраа музей дотроо оруулчих

Холбоотой мэдээ

Back to top button