Хулгай орсны дараа Луврын музей үнэт чулуунуудаа төв банкны сейфт хадгалуулжээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн их хүн зочилдог Луврын музей хулгай орсон. Хэрэг гарсны дараа Луврын музей зарим үнэт чулуунуудаа Францын төв банкны сейфэнд хадгалуулсан гэж “RTL” радио эх сурвалж дурдан мэдээлжээ. Тус радил мэдээлснээр Францын хааны гэр бүлийн титмийн үнэт чулуунуудыг цагдаагийн хамгаалалт дор нууцаар шилжүүлсэн байна.
Францын төв банк нь газар доор 27 метрийн гүнд байдаг асар том сейфэтээ улсын алтны нөөцийг хадгалдаг. Тус банк нь Луврын музейгээс 500 метрийн зайд байрладаг юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2025.10.19/ хэсэг этгээдүүд Луврын музейгээс 102 сая ам.доллар хүрэх үнэт эдлэл хулгайлсан. Тус хэргийн тухай мэдээ дэлхий даяар олны анхаарлыг татаж, зарим францчууд үндэсний шившиг гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.