Гадаад мэдээДЭЛХИЙ

Луврын музейн хулгайд сэжиглэгдсэн хоёр хүнийг баривчиллаа

Луврын музейгээс 102 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн хоёр хэрэгтнийг баривчилсан байна. Сэжигтнүүдийн нэг нь онгоцонд суухаар дугаарлаж байсан юм. Өмнө нь хулгайн хэрэг үйлдэж байсан тэр хоёр эрэгтэйг цагдаа нар 96 цагийн турш байцаана.

Үнэт эдлэлийн хулгайн хэрэг хууль сахиулагчдын хувьд төвөгтэй байдаг. Учир нь хэрэг үйлдсэн этгээдүүдийг барьж болох ч алдагдсан эдлэл олдох магадлал бага. Учир нь хэрэгтнүүд хулгай хийсэн даруйдаа алтыг нь хайлуулж зардаг. Хулгайд алдагдсан найман үнэт эдлэл нь 19-р зууны Францын хааны гэр бүлтэй холбоотой зүйлс байсан юм.

Тус хэрэг францчуудын дургүйцлийг хүргэж, хэд хэдэн хууль тогтоогч үндэсний шившиг гэж шүүмжилсэн. Мөн тэрхүү хулгай музейн аюулгүй байдлын талаарх асуултуудыг хөндсөн юм. Лувр бол дэлхийн хамгийн их хүн зочилдог музей. Гэсэн хэдий ч тус музейн ажилтнууд хөрөнгө оруулалт дутмаг байгааг анхааруулсаар ирсэн. Урьдчилсан мөрдөн байцаалтаар Луврын музейн өрөөнүүдийн гуравны нэг нь камергүй байсан нь тогтоогдсон.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button