Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Чернобылд цэнхэр ноостой ноход үзэгдэх болжээ

Чернобылийн цөмийн бүсэд цэнхэр өнгийн ноостой ноход үзэгдсэн байна. “Clean Futures Fund” нэртэй ашгийн бус байгууллага Instagram хуудас дээрээ нэгэн нийтлэл оруулжээ. Тус нийтлэл доторх бичлэг дээр дөрвөн нохой үзэгдсэний гурав нь ердийн ноостой байсан юм. Харин дөрөв дэх нохой тод цэнхэр өнгийн ноостой болсон байв.

“Clean Futures Fund” тэрхүү нийтлэл дээрээ “Ямар шалтгаанаас ноосны өнгө өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Гэхдээ шалтгааныг тогтоохын тулд нохдыг барьж авахаар оролдож байгаа. Тэдний ноос ямар нэгэн химийн бодисын улмаас ийм өнгөтэй болсон байх магадлал өндөр” гэжээ.

Тэгвэл ноход ямар учраас ийм өнгөтэй болов? Ямар нэгэн хачирхалтай бус харин бохир зүйлийн улмаас ноос нь цэнхрээр будагдсан байх магадлалтай аж. “Storyful” сайтад тус ашгийн бус байгууллага мэдээлэл өгөхдөө ноход зөөврийн нойлоос гоожиж буй бохирт өнхөрсний улмаас ийм өнгөтэй болсон байх магадлалтай гэжээ.

1986 онд Украины Припять ойролцоох атомын цахилгаан станц дэлбэрсэн. Үүний улмаас тус хотын оршин суугчид нүүн суурьшсан. Дэлбэрэлтийн үр дүнд Припять болон ойролцоох бүсүүдэд олон нийт орохыг хориглосон юм. Зөвхөн Украины засгийн газраас зөвшөөрөл авсан хүмүүс л нэвтрэх боломжтой.

Зургийн эх сурвалж: Science Alert

Припятийн олон иргэн хотоос нүүн суурьшихдаа тэжээвэр амьтдаа орхисон юм. Эдгээр тэжээвэр амьтдын үр удам болох зэрлэгшсэн амьтдын хувь тэрхүү хүн нэвтэрч болохгүй бүс нутаг гэр орон нь болжээ.

“Clean Futures Fund” байгууллага нь 2017 оноос хойш Чернобылийн бүс дэх ноход болон мууруудад чиглэсэн “Dog of Chernobyl” нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэд бүс дэх ноход болон мууруудыг хооллож, хянаж, популяцыг хяналтдаа байлгахын тулд янзалдаг байна. Энэхүү ажлын хүрээнд ноосны өнгө нь цэнхэр болсон гурван нохойг тэд аравдугаар сарын эхээр илрүүлсэн юм.

Тус байгууллага мэдэгдэл хийхдээ “Үгүй ээ, ноход цацраг туяанаас болж цэнхэр ноостой болоогүй. Үгүй ээ, ноход цацраг туяанаас болж цэнхэр ноостой болсон гэж бид мэдэгдээгүй. Зүгээр л нэг цэнхэр өнгөтэй зүйлд хүрсэн ноход байна. Бид тэднийг барьж янзлахыг оролдож байгаа” гэжээ.

“Dogs of Chernobyl” ажиллагааны малын эмч Женнифер Бетз “IFLS” сайтад хэлэхдээ “Ноход ноосноосоо тэр цэнхэр өнгийн бодисыг долоохгүй л бол ерөнхийдөө хоргүй байх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Science Alert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button