"Amazon" компани 14 мянган ажлын байрыг цомхотгоно

Технологийн аварга Amazon компани хиймэл оюун ухааны (AI) хөгжлийг ашиглан илүү “уян хатан, авсаархан бүтэцтэй” болох шаардлагатай гэж үзэж, дэлхий даяарх албан ёсны салбарууддаа 14 мянган ажлын байр хасахаар төлөвлөжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр анх 30 мянга хүнийг цомхотгох магадлалтай гэж үзэж байсан ч эцсийн тоо ийнхүү 14 мянгад хүрчээ.
Amazon компанийн ахлах дэд ерөнхийлөгч Бет Галетти ажилтнуудад илгээсэн захидалдаа “энэ алхам нь компанийн урт хугацааны хүчийг нэмэгдүүлж, хамгийн чухал хөрөнгө оруулалт болон хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээнд анхаарахад чиглэнэ” гэсэн байна. Мөн тэрбээр цомхотголд өртсөн ажилтнуудыг дэмжихийн тулд бүх хүчээ дайчлан ажиллана, ингэхдээ компанид дотоодын бусад ажлын байр санал болгохоос гадна, тийм боломжгүй хүмүүст тэтгэмж болон шилжилтийн дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Мөн компанийн зүгээс хиймэл оюун ухаан нь “интернет гарснаас хойшхи хамгийн хувьсгалт технологи бөгөөд компаниудад урьд өмнөхөөс илүү хурдан инноваци хийх боломж олгож байна” гэж онцолж байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.