Гадаад

"Бид бие биеийнхээ дэргэд байж хамтдаа амьдралын урт замыг туулахаар шийдсэн"

Энэ сарын 1-ний өдөр 2PM хамтлагийн гишүүн Тэкёон гэрлэх гэж буйгаа зарлалаа. Тэрбээр энэ тухайгаа гараараа бичиж, инстаграм хуудаснаа нийтэлжээ.

Өөрийн инстаграм хуудаснаа “Сайн байцгаана уу. 2PM-ийн Тэкёон байна. Намайг дэмждэг фенүүддээ өөрийн биеэр энэ мэдээг дуулгахын тулд гараараа захиа бичихээр шийдлээ. 2PM-д дебют хийснээс хойш 19 жил өнгөрчээ. “Superstar Survival”-нд оролцож байсан балчир 19 настай байхаас минь өнөөдрийг хүртэл та бүгд намайг дэмжиж байсан болохоор л би өдий зэрэгт хүрсэн. Тиймээс энэхүү мэдээг хамгийн түрүүнд та бүхэнд дуулгах нь зөв юм шиг санагдлаа. Би амьдралаа намайг ойлгож, надад итгэдэг хүнтэй өнгөрүүлнэ хэмээн өөртөө амласан. Бид бие биеийнхээ дэргэд байж хамтдаа амьдралын урт замыг туулахаар шийдсэн. Намайг өнөөдөрт хүргэсэн фенүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүгдийн хайр, урмын үгсээр өнөөдөрт хүрлээ. Би цаашид ч гэсэн өөрийн хамгийн сайнаараа 2PM-ийн гишүүн, жүжигчин мөн хувь хүн Тэкёоныхоо хувиар та бүгдийн хайр болон итгэлийг эргүүлж төлөх болно оо. Гадаа хүйтэрч байгаа учраас эрүүл мэнддээ анхаараарай. Энэхүү урт захиаг минь уншсанд баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн, Ок Тэкёон” гэжээ.

Таван жилийн өмнө тэрбээр алдартай биш нэгэн бүсгүйтэй үерхэж байгаагаа зарласан. Энэ оны хоёрдугаар сард эффелийн цамхгийн өмнө найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан нь олны анхаарлыг нэлээдгүй татсан. Тэд зургаан жил үерхсэний эцэст ийнхүү гэрлэх болсноо зарлаж байна.

Эх сурвалж: allkpop

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яасан эелдэг юм бэ дээ

Back to top button