Мексикст үхэгсдийн өдрөөр нэгэн хотын дарга буудуулж амь үрэгджээ
Мексикийн Мичоакан мужийн Уруапан хотын дарга Карлос Альберто Манзо Родригес бямба гарагийн /2025.11.01/ орой буудуулж нас барсан байна. Хэрэг гарсан хотын төв талбайд үхэгсдийн өдрийг тохиолдуулан олон хүн цугларсан байсан юм. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч Родригес шахраа даалгүй нас барсан гэж Мичоакан мужийн прокурор Карлос Торрес Пинья хэлжээ.
Халдлагын үеэр хотын зөвлөлийн гишүүн болон бие хамгаалагч шархадсан байна. Холбооны засгийн газрын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Омар Гарсиа Харфуч хэлэхдээ халдлагыг үйлдсэн этгээд өөрийгөө долоон удаа буудсан гэжээ. Сэжигтний ашигласан зэвсэг гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байсан юм. Мичоакан бол Мексикийн хамгийн аюултай мужуудын нэг. Тус мужид гэмт бүлэглэлүүд мансууруулах бодис түгээх зам болон газар нутгийн эзэмшлийн төлөө хоорондоо мөргөлдөх тохиолдол олон гардаг.
Ням гарагт /2025.11.02/ Уруапан хотын олон зуун оршин суугч Родригесийн зургийг барьж, гашуудан алхсан байна. Тэд “Шударга ёс, шударга ёс. Моренаг буулга” гэж хашхирч байсан юм. Морена нь Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын эрх баригч нам.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дургүйгээ шууд буудчихдаг аймшгийн орон