Хоолой хүчтэй өвтгөдөг ковидийн шинэ хувилбарыг ДЭМБ хянаж байна
Жил бүр коронавирусийн шинэ хувилбар дэлхий даяар тархдаг. Ковид нь ханиад, томуутай адил улирлын чанартай өвчин болсон. Тэгвэл хоолойг зүсэж байгаа мэт өвдөлт үүсгэдэг гэх шинэ хувилбар одоо шинэ халдваруудын ихэнхийг үүсгэх болжээ. Гадны зарим хэвлэлүүд тэрхүү хувилбарыг “Франкенштейний хувилбар” гэж мэдээлж байгаа юм.
“Франкенштейний хувилбар”-ын шинжлэх ухааны нэршил нь XFG. Европын орнуудад 2025 оны дунд үеэс хойш XFH нь шинэ халдварын ихэнхийг бүрдүүлдэг болсон. XFG нь LF.7, LP.8.1.2 нэртэй дэд хувилбарын нэгдмэл вирус юм. Франкенштейний мангастай адил биеийг нь өөр өөр хэсгээс угсарсан мэт учир XFG-ыг Франкенштейний хувилбар гэж хочилжээ. Вирусууд цагийн явцад мутацид орох нь энгийн үзэгдэл.
Өмнө нь коронавирусийн шинэ хувилбарыг Франкенштейн гэж нэрлэсэн тохиолдол бий. 2021 онд Өмнөд Африкт тархаж эхэлсэн Омикроны дэд хувилбаруудыг Франкенштейн гэж нэрлэж байсан билээ. ДЭМБ болон Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв XFG хувилбарыг хянаж байгаа гэжээ. Роберт Кохын хүрээлэн болон ДЭМБ тус хувилбарыг эрсдэл багатай гэж ангилсан байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.