ЭРҮҮЛ МЭНД

Ж.Чинбүрэн: Өвчтөнийг өөрийн аав, ээж шиг эмчилдэг тогтолцоог бий болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийж,

"Эрүүл мэндийн даатгалын сан ямар ч хязгаарлалтгүй байсныг 2025 онд хязгаарлалт хийдэг болсон. Гэсэн ч гэрээ зөрчиж, нарийн хулгаа хийж байгаа асуудал гарлаа. Энэ бүхэн ЭМД-ын сангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Тиймээс шинэ дарга томиллоо.

Мөн өнөөдрийн хуралдаанаар 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгохыг Засгийн газар дэмжиж, тогтоол гарч байна. Манай салбар төсвөөс цэвэр санхүүждэг учир энэ маш чухал.

Монгол хүн өвчин тусаад нас бардаггүй, группэд ордоггүй, эрт илрүүлдэг, эмчилгээ нь оновчтой байж чаддаг, санхүүжилт нь хангалттай, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид нь ирж байгаа өвчтөнд хангалттай сэтгэлээр хандаж чаддаг, өөрийн аав, ээж шиг эмчилдэг тогтолцоог бий болгох зорилго тавьж байна.

Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулах чиглэлийг надад өглөө. Mөн бид 2027 онд Эрүүл мэндийн салбарынхныг хангалттай буюу 3.5 сая төгрөгөөс давсан цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байна" гэлээ.

Мөн ажил хаялтын тухай асуусан сэтгүүлчийн асуултад,

"Мэдээж 2027 оныг хүлээе гэж хэлээгүй. 2026 онд угаасаа нэмнэ. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо Боловсролын салбарыг бодвол даатгалын сангаасаа гүйцэтгэлд тулгуурлаад цалин хэлбэрээр очдог. Тиймээс даатгалын тогтолцоог эрүүл болгох нь өөрөө санхүүжилтийг зөв болгоод гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад цалинг нь нэмэх боломж одоо ч байгаа. Энэ чиглэлд юу болохгүй байгааг мэдсэн учир хяналтын тусдаа бүтэц гаргана. Гурван талын хэлэлцээрээ дүгнээд нэмэлт хэлэлцээрт оръё гэдгээ хэлсэн байгаа. Ямар үе шаттайгаар нэмэх вэ гэдгээ ярилцаж, тохиролцохоор болсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Лав л тан шиг мөнгөний сонирхолтой хүн чадахгүй.

Зочин
Зочин

Туйлшрахаараа аймаар туйлширна. Зүгээр л байх ёстой түвшинд нь л аваачих. Хүнтэй мэндлэх зөвлөгөө өгөх өвчнийг нь модэл байхгүй бол зураг дээр тайлбарлаж өгөх гэх мэт ажлуудыг хиймээр байна. Мөн шаардлагатай бол хүнээ үзэх, мөн үзэхээсээ өмнө хүнээ ямар эм дом ардын юм хум өвс уудгийг нь асуух. Зүгээр өвчтөнд ганц ч гар хүрэхгүй шинжилгээний хариугаар шууд эм бичих эсвэл бичихгүй байх буруу. Ядаж энэ хүн хэдэн удаа ямар зовиураар ирж байж вэ хар даа. Зориуд нэг ха�##�ганд сонгож үзүүлээд байна.

Зочин
Зочин

ЭХО-ны бичиг дээрээ элэгний өөхний асуулт нэмэх. Өөхтэй гэвэл хоолны дэглэм барин арилгаж болдог гэдгийг хэлж зөвлөгөө өгүүлэх шаардлагатай байна. Мөн сахартай эсвэл сахартай болох гээд байгаа хүмүүсийг эрт илрүүлж 2 жил сахаргүй хоолны дэглэм барив�##� буцаад гайгүй болдог гэдгийг хэлмээр байна.

Зочин
Зочин

Болгооч тэгээд болгооч!! Хоосон амлаж байхын оронд бодитой ажил хийгээч!!!

Холбоотой мэдээ

Back to top button