₮1.2-₮1.8 саяын үндсэн цалингаар хүний амь нас аврах, хамгаалах үүрэг хүлээх шударга уу

Монгол Улсын гол чухал хоёр салбар элгээрээ хэвтэж байна. Боловсролын салбарын багш, ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж, 13 хоног ажил хаясан. Харин маргаашаас Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, ажилтнууд хугацаагүй ажил хаях гэж байна.
Энэ ажил хаялтад 100 гаруй эмнэлгийн 15,000 орчим төлөөллүүд нэгдэхээ илэрхийлсэн. Мөн өнгөрсөн шөнө эмч, ажилтнуудын төлөөлөл -12 хэмийн хүйтэнд гадаа, төв талбайд суулт зарлаж, хонолоо.
Тэдний цалингаас жишээ татвал анх ажилд орж буй эмчийн үндсэн цалин 1.2 сая төгрөг. Харин олон жил ажилласан туршлагатай эмчийн цалин 1.8 сая төгрөг.
Өөрөөр хэлбэл 1.2-1.8 сая төгрөгийн үндсэн цалин авсныхаа төлөө тэд хүний амь насыг авран хамгаалах чухал, хариуцлагатай үүрэг хүлээдэг. Энэ ачаа, авч буй цалин хоёрын хооронд тэнгэр, газар шиг зай үүссэн, олон жил хүлцэнгүй тэссэн, цаашид тэвчих боломжгүй болсон тул одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Харин ч эдгээр хүмүүс дэндүү даруу байж, өдийг хүрчээ.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын тавьж буй шаардлага үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмүүлэх. Харин салбарын сайд нь ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмээд үүний дараа мөн оны 11 дүгээр сард 3 сая төгрөгт хүргэх боломжтой гэдэг тооцооллыг орой шөнөөр танилцуулж, үйлдвэрчний эвлэлд өглөө нь хүргүүлнэ гэж мэдэгдсэн ч таг, чиг болжээ. Түүний тооцооллыг салбарынхан нь хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Emch nar ajil hayna gesen chin zarim ni muu helj bsan gehdee neg bodvol tedend oor songolt alga shd
Ажилаа хаяаа, хая!
Эмч нарын ажил үнэхээр хүнд шүү дээ өдөр шөнөгүй дуудагдаж хүний амь авардаг байж ийм бага ц�##�интай байна гэдэг шударга биш
1.2 сая төгрөгөөр эмч амьдрах уу байрны зээл, хүүхдийн хоол, бензин бүгд нэмэгдсэн байхад энэ чинь тоглоом биш дээ
1.2 сая төгрөгөөр эмч амьдрах уу байрны зээл, хүүхдийн хоол, бензин бүгд нэмэгдсэн байхад энэ чинь тоглоом биш дээ
Манай улсын хамгийн гол хоёр тулгуур с�##�бар ингэж унана гэж хэн бодох билээ багш нар ч эмч нар ч хоёулаа үнэхээр ядарсан байна
Настай хүмүүсийн тэтгэвэрийн мөнгө 50% бас яар�##�тай нэмэгдүүлэх хэрэгтэй, дунд 1500000 болгож!!!!!!!!!!
Ц�##�ингаа нэмүүлэхгүй бол хэн энэ ачааг үүрэх юм бэ з�##�уу эмч нар бүгд гадагшаа явна шүү дээ үнэндээ
Honestly sain emch naraa aldval mongold eruul mend gej yamar yum uldeh yum oilgomjtoi
Би эмнэлэгт ажилладаг найзтай тэр 14 хоног таср�##�тгүй жижүүр хийж байж 1.8 сая авдаг гэхээр үнэхээр өрөвдмөөр
emch nartai hamt bn shuu ta nariig demjij bn hvnii ami nasnii toloo zutgej bga humuust iim handaj bolohgvi
Хүмүүс эмч нарыг мөнгө нэхэж байна гэж ойлгох хэрэггүй энэ чинь зүгээр амьдр�##�ын бодит шаардлага
Er ni bol ylsaas turuus demjih yostoi shuu ene humuus bhgvi bol yamar ch niigem uldehgui
Ц�##�ин бага болохоор з�##�уучууд эмч болох сонирхолгүй болсон шүү одоо хэн эмчлэх юм бэ
Эмч нар хэзээ ч ийм �##�хам хийх хүн биш тэд туйлдаа хүрсэн болохоор л ингэж байгаа юм ойлгоцгоо
ajil hayaad ch yahav gej zarim ni helj bn gehdee ene bol temtsej baigaa gants arga shdee
Эмч хүн шөнө дөлөөр дуудагдаж хүний амь авардаг байж түрээсийн байранд амьдарна гэдэг шударга биш
support emch naraa pls ene bol mungunii bish erh hunii asuudal shuu uls oron hunii amiig hamgaalj baigaa humuusee hairlah yostoi
Туйлын шударга бус байна. Дэмжилгүй яах вэ!!!