Гадаад мэдээДЭЛХИЙ

128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Хятад эмэгтэйг хорьжээ

БНХАУ-д 128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Чиан Жимин Их Британид ял эдэлж эхэлсэн байна. 11 жилээр хорих ял сонссон тэрбээр Понзи схем явуулж, олон арван мянган биткойн залилсан юм. Их Британийн цагдаа нар түүний хэргийг шалгах явцдаа 61 мянга гаруй биткойн хураан авсан байна. Одоогийн үнэлгээгээр энэ нь 6 тэрбум ам.доллар хүрнэ.

Чиан есдүгээр сард мөнгө угаасан хоёр зүйл ангид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгч Салли Энн Хэйлс түүнд 11 жил 8 сарын хорих ял онооход Чиан уйлсан байна. Ял оноох үедээ шүүгч Энн Хэйлс “Энэ гэмт хэргийг эхнээс нь дуусах хүртэл та зохион байгуулсан. Хэргийг үйлдсэн сэдэл нь цэвэр шунал” гэж хэлжээ.

Прокуроруудын хэлснээр Чиан бусадтай хамтран хууль бусаар олсон орлогоороо 13.34 сая ам.долларын үнэ хүрэх үнэт эдлэлүүд худалдан авсан байна. Эрүүгийн хэргийн шүүх хурал дууссан ч гэсэн хураагдсан биткойныг хэрхэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудлыг одоо шийдэх ёстой. Их Британийн прокурорууд хохирогчдод нөхөн төлбөр олгох схем бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Хятадад бол дээд хэмжээ авах байх даа

Холбоотой мэдээ

Back to top button