БНХАУ сурагчдын стрессийг бууруулахын тулд гэрийн даалгаврын хэмжээнд хяналт тавина
БНХАУ-ын эрх баригчид бага, дунд сургуулийн сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авахаа зарлажээ. Үүнд сурлагын дарамтыг бууруулж, дэлгэцийн өмнө өнгөрөөх цагийг багасган, өдөрт хоёр цаг биеийн тамирын дасгал хийхийг үүрэг болгох зэрэг багтаж байгаа юм.
Тус улсын Боловсролын яам өнгөрсөн сард танилцуулсан тэрхүү санаачилгын хүрээнд анги танхимд гар утас хэрэглэхийг хориглох, интернэтээс хэт хамааралтай байдлыг бууруулахын тулд дэлгэцгүй өнгөрөөдөг цаг гаргах зэрэг зүйлийг хэрэгжүүлнэ. Мөн сургуулиуд гэрийн даалгаврын хэмжээнд хатуу хяналт тавьж хичээл эхлэх болон тарах цагийг боломжит байдлаар зохицуулан, үдийн хоолны завсарлага авах боломжийг олохыг уриалжээ. Үүгээрээ сурагчдад хангалттай унтаж, амрах боломж гаргаж өгөх хэрэгтэй гэж Боловсролын яам мэдэгдсэн байна.
БНХАУ-ын сургуулиуд гэрийн даалгаврын ачаалал их өгдөг тул нойр дутуу, сэтгэл түгших болон гутрах асуудлыг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Боловсролын яам мөн багш нар хичээлийн гаднах үүргийг хязгаарлаж, ажлын ачааллыг нь бууруулах алхам хийнэ гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОЛОВСРОЛЫН САЙД УНШВАЛ УХААРЧ МАГАДГҮЙ ШҮҮ