ЭДИЙН ЗАСАГ

СЗХ-оос “Говь” ХК-нд нөхөн төлбөр барагдуулах даалгавар өгчээ

Энэ оны 8-р сард “Говь” ХК ТУЗ-ийн шийдвэрийн дагуу компанийн хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хувьцаат компани болох хүсэлтээ СЗХ-нд хүргүүлсэн. Тус хүсэлтийн дагуу СЗХ-оос “Говь” хувьцаат компанид хяналт шалгалт хийн хэд хэдэн зөрчил илрүүлсэн байдаг.

Тухайлбал, “Говь” хувьцаат компани 2019 онд “Гоёо” ХХК-ийг 17,7 сая ам.доллароор худалдан авсан ба тус төлбөрийг 2019-2024 онд төлж барагдуулжээ. Худалдан авалтын үеэр гэрээнд нийт дөрвөн удаа өөрчлөлт оруулсан ба Компанийн тухай хуулийн 55, 81, 92 дугаар зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхтэй холбоотой шаардлагуудыг зөрчсөн гэж үзжээ. Мөн “Гоёо” ХХК-ийг нэгтгэх шийдвэр гараагүй байхад охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр “Гоёо” ХХК-ийн 106 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан нь Компанийн тухай хууль зөрчсөн байна.

Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн 2019 оноос хойш ногдол ашиг олгоогүй, нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашигийг зөрчсөн гэж үзэж буй аж. “Говь” компанийн ногдол ашиг олгоогүй, ашиггүй ажилласан шалтгаан нь “Гоёо” ХХК-ийг худалдан авах үеэр үүссэн өр төлбөртэй холбоотой юм. 

Улмаар хяналт шалгалтын дүнд, СЗХ-ноос уг зөрчлийн хариуцлагыг холбогдох буруутай этгээдээр гаргуулан нөхөн барагдуулах шийдвэр гаргажээ. Барагдуулсан тохиолдолд “Говь” хувьцаат компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах боломжтой гэж үзсэн байна.  Уг асуудал шийдвэрлэгдсэний дараа хараат бус хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар Говь хувьцаат компанийн хувьцааг дахин үнэлүүлэх аж. Ингэснээр 25000 гаруй нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдан “Говь” хувьцаат компанийн хэлбэрийг өөрчлөх хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжтой юм.  

Э.АРИУНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

луйварчин хөдөлмөрийн баатартай улс даа хөөрхий

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button