Биткойны ханш сүүлийн зургаан сарын доод хэмжээнд хүрлээ

Биткойны ханш 2.69 хувиар унаж 96,590 ам.доллар болсон байна. Энэ нь тавдугаар сараас хойш үзэгдээгүй бага ханш юм. Сүүлийн өдрүүдэд биткойн гэх мэт эрсдэлтэй хөрөнгөнүүдийн ханш унах болсон. Учир нь АНУ арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ бууруулах магадлал буураад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоног хүртэл хөрөнгө оруулагчид АНУ бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр гэх хүлээлттэй явсан. Тэгтэл бодлого боловсруулагчид хүүг бууруулахыг түр харзнаж магадгүй мессеж өгөх болсон юм. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (Төв банк) хүүгийн бодлогыг шийдвэрлэдэг агентлаг бол Холбооны нээлттэй зах зээлийн хороо. Тус хорооны гишүүн Жеффри Шмид баасан гарагт /2025.11.14/ мэдэгдэл гаргахдаа арванхоёрдугаар сард бодлогын хүүг бууруулахад эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Аравдугаар сарын 7-нд крипто зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ хүрснээс хойш 1 их наяд ам.доллароор үнэлгээ нь буурсан байгаа.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санхүүгийн луйврын пирамид. Дижитал төрлийн, хүмүүсийн итгэлийг сайтар татаж хууран мэхэлдэг систем.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Бүүрч их ханш нь унандаа