нийгэм

Сэрэмжлүүлэг: “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд оруулж өгнө гэж иргэдийг залилж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж  буй.

Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т  газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.

Гэтэл "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэрэг ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байна.

Иймд энэ төрлийн мэдээлэлд итгэж, ямар нэгэн худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

түргэн хүмүүсээ оруулаач дээ юундаа удаад байдаг юм вэ

Холбоотой мэдээ

Back to top button