Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ далайгаар дамжуулан экспортолж буй нефтийн хэмжээ сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ

ОХУ далайгаар дамжуулан экспортолж буй газрын тосны хэмжээ сүүлийн гурван сарын доод түвшинд хүрсэн байна. Аравдугаар сард АНУ-ын Сангийн яам Роснефть, Лукойл компанид хориг тавьсан. Мөн Украины арми ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон боомтуудад дроноор цохилт өгөх болсон юм.

“The Center for Pricing Indices” агентлаг мэдэгдсэнээр бол арван нэгдүгээр сарын 3-9-ны хооронд ОХУ далайгаар дамжуулан өдөрт 320 мянган тонн газрын тос экспортолжээ. Энэ нь долоодугаар сараас хойш үзэгдээгүй бага түвшин юм. Тус долоо хоногт ОХУ-ын боомтуудаас 23 танкер хөлөг л явжээ. ОХУ долоо хоногт дунджаар 26-28 танкер хөлөг бүхий газрын тос экспортолдог.

АНУ аравдугаар сард хориг тавьсан ч гэсэн экспортын хэмжээ буурсан нь нийлүүлэлтийн сүлжээнд гарсан түр хугацааны доголдолтой холбоотой гэж шинжээчид үзэж байна. ОХУ-ын эрчим хүчний салбарын дэд бүтцэд өгч буй Украины цохилтын улмаас газрын тосны нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсээд байгаа.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хахахаха
Хахахаха

Гоё

Холбоотой мэдээ

Back to top button