Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ

Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ Япон руу аялахгүй байхыг уриалсан юм. Үүний дараа БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллын тасалбаруудаа худалдаалахыг зогсоосон байна. Үүнтэй холбогдон Японы зарим зочид буудлуудад хятад жуулчдын захиалга цуцлагдаж эхэлжээ

Хоёр орны харилцаа муудсан асуудал нь Японы шинэхэн Ерөнхий сайд Такаичи Санаэ Тайванийн талаар хэлсэн үгээс эхтэй. Тайвань руу БНХАУ дайрсан тохиолдолд зэвсэгт хүчнээр арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж Такаичи хэлсэн юм. Түүний хэлсэн үгтэй нийтлэлийг Япон дахь БНХАУ-ын консул Шүэ Жиан хуваалцахдаа “Бусдын асуудал руу өөрийгөө чихдэг бузар толгойг тастах ёстой” гэж бичсэн. Дараа нь тэр постоо устгасан юм. Токио тэрхүү нийтлэлийг буруушааж, Бээжингээс зохих арга хэмжээ авахыг хүссэн.

БНХАУ-ын засгийн газар иргэдээ Япон руу аялахгүй байхыг уриалсны дараа томоохон агаарын тээврийн компаниуд нислэгийг төлбөргүй цуцалж эхэлжээ. Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид Япон кинонууд улсад нь нээлт хийх өдрийг хойшлуулсан байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button