Луврын музей тулгуур баганы асуудлаас болж нэг танхимаа хаажээ
Өнгөрсөн сард дэлхийн хамгийн их хүн зочилдог Луврын музейд хулгай орсон хэрэг гарсан. Хэрэгтнүүд баригдсан ч гэсэн алдагдсан 102 сая ам.долларын үнэт эдлэлүүд олдоогүй байгаа. Энэ хэрэг дэлхий дахины анхаарал татаж, францчууд үндэсний хэмжээний шившигтэй явдал гэж үзсэн.
Тэгвэл Луврын музейд өөр нэг асуудал тулгарч, нэг танхимаа түр хугацаанд хаахад хүрчээ. Эртний Грекийн керамик эдлэлүүдийг байршуулсан Кампана галерейн тулгуур баганыг шалгаж дуусах хүртэл түр хугацаанд хаана гэж Луврын музей даваа гарагт /2025.11.17/ мэдэгдсэн байна.
Энэ жилийн нэгдүгээр сард Луврын музейн дарга Лоренс де Карс нэгдүгээр сард нэгэн санамж бичиг гаргасан юм. Тус санамж бичигт “Музейн орчинд их хэмжээний гэмтэл учирч, зарим хэсгийн нөхцөл байдал муу байгаа. Усны хамгаалалт нь ажиллахаа больж, зарим өрөөнд температур мэдэгдэхүйц хэлбэлзэж байгаа нь урлагийн бүтээлийг хадгалахад аюул учруулж байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ungursun doloo honogt ochson, yag amjaad ochjee.