ОХУ-аас нисгэсэн байж магадгүй дрон Туркийн далбаатай танкер онгоцыг бөмбөгджээ
Даваа гарагт /2025.11.17/ Украины Одесса мужийн боомт дээр байсан Туркийн далбаатай танкер онгоц дроны цохилтод өртсөн байна. ОХУ-аас нисгэсэн байж магадгүй дронуудын халдлагын улмаас MT Orinda нэртэй тэрхүү онгоц дээр гал гарчээ. Тус хөлөг боомт дээр шингэрүүлсэн байгалийн хий буулгаж байсан юм. Халдлага болохоос нэг хоногийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Халдлага болох үед онгоц дээр байсан 16 багийн гишүүнийг нүүлгэн шилжүүлж, хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Украины дайн эхэлснээс хойш ОХУ Одесса мужид дрон, пуужин, их буугаар хүчтэй агаарын цохилт өгч байгаа. MT Orinda хөлгийн байрлаж байсан Измайл хотод Украины импорт, Экспортод чухал ач холбогдол бүхий боомтууд байрладаг.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.